| | USD/MNT 0₮

Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарыг УИХ дахь АН-ын бүлгийн гишүүнээр бүртгэлээ

УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнгөрөгч долоо хоногт МАХН-ын гишүүнээсээ татгалзаж, АН-д гишүүнээр элссэн. УИХ-д ганц бие даагч гишүүн болох  Н.Алтанхуяг АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ. Гишүүдийн хувьд УИХ дахь АН-ын бүлэгт нэгдэх хүсэлтээ хүргүүлээд байсан юм. Тэгвэл УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар нэгдэн орох хүсэлтээ илэрхийлсэн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарыг хүлээн авлаа.

Бүлгийн дарга Д.Ганбат энэ үеэр “УИХ дахь Ардчилсан намын бүлэгт нэгдэн орж ирж буй эрхэм гишүүддээ талархал илэрхийлье. Улсын хэмжээнд шилдэг таван улстөрчийн тоонд байнга эрэмблэгддэг С.Ганбаатар гишүүн бидэнтэй нэгдэж байгаад  таатай байна. Н.Алтанхуяг даргын хувьд энэ намыг анхнаас нь үүсгэн байгуулалцаж, нэгэн цагт удирдаж явсан хүний хувьд төрөлх бүлэгтээ эргэн ирж байгаад баяртай байна” хэмээн онцоллоо.

Өнөөдрөөс УИХ дахь Арчилсан намын бүлэг 13 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнгөрөгч долоо хоногт МАХН-ын гишүүнээсээ татгалзаж, АН-д гишүүнээр элссэн. УИХ-д ганц бие даагч гишүүн болох Н.Алтанхуяг АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ. Гишүүдийн хувьд УИХ дахь АН-ын бүлэгт нэгдэх хүсэлтээ хүргүүлээд байсан юм. Тэгвэл УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар нэгдэн орох хүсэлтээ илэрхийлсэн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарыг хүлээн авлаа.
Улс төр

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.