| | USD/MNT 0₮

ДЭМБ:Файзер вакциныг 16-аас дээш насны хүүхдүүдэд хийж болно

Дархлаажуулалттай холбоотой асуудлаар эцэг эхчүүд болон асран хамгаалагч нар ЭМЯ-наас хүүхдүүдэд хэзээнээс эхэлж вакцин хийх вэ гэсэн асуултыг байнга асууж байна.

Энэ асуултад яамны газрын дарга Л.Энхсайхан "ДЭМБ-аас ирүүлсэн мэдээллээр бол файзер вакциныг 16-аас дээш насны хүүхдүүдэд хийж болно гэсэн. Бусад вакцинуудыг 18-аас доош насныханд хийж болно гэсэн заалт гараагүй байна. Ер нь дэлхий нийтэд өсвөр насны хүүхдүүдэд ямар вакцин хийж болох талаар судалж байна. Ер нь томчууд вакциндаа бүрэн хамрагдах юм бол хүүхдүүдэд халдвар тархах нь багасна" гэв. 

ДЭМБ:Файзер вакциныг 16-аас дээш насны хүүхдүүдэд хийж болно
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.