| | USD/MNT 0₮

Өнгөрсөн хоногт гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 80 дуудлага бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагаас өндөржүүлсэн бэлэн байдалд олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хорио цээрийн дэглэм сахиулах чиглэлээр ажиллаж байна. 

Тэгвэл өчигдөр буюу тавдугаар сарын 02-ны өдөр Цагдаагийн байгууллагын 102 дугаарт  нийт 960 гомдол, мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн дуудлага 895 байсан бол гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 80 байжээ. Мөн хулгайлах гэмт хэрэг 9 , гэмт хэргийн шинжтэй 31 үйлдэл бүртгэгджээ.

Согтуугаар автомашин жолоодсон 49

Олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан, танхайрсан 67

Хүний биед халдсан 44

Оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 97 тохиолдол тус тус өнгөрсөн 24 цагийн хугацаанд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Мөн 118 хүн эрүүлжүүлэгдэж, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг зөрчсөн 74 тохиолдол гарчээ. 

Өчигдөр буюу тавдугаар сарын 02-ны өдөр Цагдаагийн байгууллагын 102 дугаарт нийт 960 гомдол, мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн дуудлага 895 байсан бол гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 80 байжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.