| | USD/MNT 0₮

Нийгмийн нүд, чих байх үүрэгтэй, задгай бичиж захгүй түгээх авьяастай СЭТГҮҮЛЧДЭД баярын мэнд хүргэе

Өнөөдөр тавдугаар сарын 03 буюу Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна.

Тодруулбал, НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр 1993 онд жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон 1994 оноос тэмдэглэсээр ирсэн юм. Энэ өдөр хэвлэлийн эрх чөлөөний ач холбогдлыг олон нийтэд сурталчлан ойлгуулах, улс орнуудын төр, засагт иргэд олон нийтийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хүндэтгэх үүргийг сануулах, мөн ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудыг дурсан хүндэтгэдэг юм.

Өнгөрсөн жил тухайн өдрийг дэлхий даяар "Айдас үгүй, зусар үгүй сэтгүүл зүй" сэдэв дор тэмдэглэсэн бол энэ онд "Мэдээлэл нийтийн сайн сайхны төлөө байх нь" сэдвээр тэмдэглэнэ.

ЮНЕСКО-гоос “Мэдээ мэдээлэл нийтийн сайн сайхны төлөө” уриан дор энэхүү өдрийг тэмдэглэж, дараах гурван агуулгыг онцлон улс орнуудын төр засагт сануулж байна. Үүнд; Хэвлэл мэдээллийн байгууллагын санхүүгийн чадавхийг бэхжүүлэх алхмууд; Цахим бизнесийн орчны нээлттэй, тунгалаг тогтолцоог сайжруулах; Мэдээллийн боловсролыг сайжруулах замаар олон нийт сэтгүүл зүйг нийтийн сайн сайхны төлөө үйлчилдэг болохыг ухааран үнэлж, улмаар хамгаалдаг, шаарддаг болох нөхцөлийг хангах. Энэ бол бүх улс орнуудад хамаарах хойшлуулашгүй уриа дуудлага гэжээ.

Харин цар тахалтай холбоотойгоор “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форум өнөөдөр 10:00-12:00 цагт цахимаар болно.

Нийгмийн нүд чих байх үүрэгтэй. Задгай бичиж захгүй түгээх авьяастай ч зарчимтай шударга үнэний дуу хоолой болсон сэтгүүлч нөхдөд баярын мэнд хүргэе. Эрх чөлөө, үнэ цэнээ эрхэмлэж, үнэн худлыг дэнсэлж шударга зарчимтай, аливаа шударга бус зүйлээс ангид ажиллахыг хүсье. 

Өнгөрсөн жил тухайн өдрийг дэлхий даяар "Айдас үгүй, зусар үгүй сэтгүүл зүй" сэдэв дор тэмдэглэсэн бол энэ онд "Мэдээлэл нийтийн сайн сайхны төлөө байх нь" сэдвээр тэмдэглэнэ.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.