| | USD/MNT 0₮

Гашуунсухайт боомтод нүүрс тээврийн жолоочоос халдвар илэрч, нүүрсний экспорт зогсчээ

Коронавирусийн халдвар хаа сайгүй тархаж, Нийслэл болон 20 аймагт гараад байна. Өмнөговь аймгийн Ханбогд сум Оюутолгойд халдвар гарсан бол бусад газраараа гараагүй байсан. Тэгвэл Гашуунсухайт боомтод нүүрс тээвэрлэлтэд явж байсан жолоочоос халдвар илэрч, нүүрсний экспортыг түр зогсоожээ. Албаны эх сурвалжийн хэлснээр "Өмнөговь аймгийн Гашуунсухайт хилийн боомтоор дөрөвдүгээр сарын 30-нд гарах тээврийн жолооч нарыг Хятадын талд PCR шинжилгээнд хамруулахад нэг жолоочийн шинжилгээний хариу эерэг гарсан. Хариуг баталгаажуулах хүртэл ямар нэгэн мэдээлэл өгөхгүй" гэв.

Ийнхүү олон сар халдвар хамгааллын дэглэмээ ягштал сахиж биелүүлсэн Гашуунсухайт боомт дээр халдвар гарч, нүүрс болон зэсийн баяжмалын экспорт тодорхой хугацаагүйгээр зогсов. Тавдугаар сарын 01-ны өдөр нүүрс тээврийн уртын татан авалтыг зогсоосон байна.

Ер нь Хятадын талаас нүүрсний экспортыг багасгаж, өдөрт 20 машин оруулж байсан бол ийнхүү халдвар илэрсэн хэмээн хилийн боомтынхоо үүд хаалгыг бүр хаав. Халдвар хамгааллын дэглэмээ сайн барьж, халдваргүй бүс болсны дараа нүүрс тээвэрлэлт хэвийн явуулна гэсэн хариуг ч Хятадын талаас Монголын талд хэлжээ. 

Гашуунсухайт боомтод нүүрс тээврийн жолоочоос халдвар илэрч, нүүрсний экспорт зогсчээ
Нийгэм

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.