| | USD/MNT 0₮

Хүчит шонхор зах нь үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй болох нь тогтоогджээ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас "Хүчит шонхор" захыг давамгай байдлаа хууль бусаар ашиглаж, ноёлох буюу монополдох үйл ажиллагаа явуулсныг тогтоосон хэмээн мэдэгдсэн. Тэгвэл ШӨХТГ-ын дарга Б.Бат-Өлзий өнөөдөр тус захыг үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй болохыг олон нийтэд мэдэгдлээ. Тухайлбал, "Хүчит шонхор" ХХК-ийн Шонхор худалдааны төв нь 2019 оны зургадугаар сарын 13-ны өдөр ЧД-ийн Засаг даргын дэргэдэх Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлтэй үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулсан. Тус гэрээний хүчинтэй хугацаа 2020 оны зургадугаар сарын 13-ны өдөр дуусгавар болсноос хойш "Шонхор" худалдааны төв нь дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл аваагүй байна.

Хүчит шонхор зах нь үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй болох нь тогтоогджээ
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.