| | USD/MNT 0₮

Цэцийн гишүүн Д.Одбаярыг Энэтхэгт элчингээр явуулна гэв үү?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн дүгнэлтэд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэн хүлээж авахаас татгалзсан. Улмаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн дагуу Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталсан юм.

Энэ үеэр Ерөнхийлөгчийн зөвлөх Я.Санжмятав ҮХЦ-ийн гишүүн Д.Одбаяртай холбоотой мэдээллийг хүргэсэн юм. Тэрбээр “Бага суудлын хуралдаанд цөөнх болж гарын үсгээ зураагүй гараад явсан Д.Одбаяраар туг тахичихлаа. Нэгэнт заваарсан юм чинь заваараад дуус гэсэн юм байлгүй.

Намраас Д.Одбаярыг чөлөөлөөд Энэтхэг рүү Элчин сайдаар явуулах юм гэсэн. Хэл амтай байж байгаад л явах нь” гэсэн юм.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн дүгнэлтэд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэн хүлээж авахаас татгалзсан. Улмаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн дагуу Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталсан юм.
Нийгэм

Сэтгэгдэл (6)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.