| | USD/MNT 0₮
Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдээгүй цорын ганц ногоон бүс Өмнөговь аймаг үлдлээ. Уг нь Говь-Алтай аймагт халдвар тархаагүй байсан ч ЭМЯ-ны өнөөдрийн мэдээллээр тус аймагт 21 тохиолдол бүртгэгдсэн гэдгийг зарлалаа. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар ногоон бүс байсан аймагт халдвар тархсан нь аймгийн Онцгой комиссын хариуцлагагүй үйлдлээс улбаатай бөгөөд одоог хүртэл халдварын уурхайг тодорхойлоогүй байж болзошгүй гэнэ.
Тухайлбал, халдвар авсан байж болзошгүй сэжигтэй тохиолдлуудаа тусгаарлаагүй нь эрсдэл дагуулж өвчинг хэдэн арваар нь гарах нөхцөл болжээ.
Аймаг нь ийнхүү халдвараа тогтоон барьж чадахгүй байхад аймгийнхаа хүн ардыг аюулт тахлаас хамгаалах үүрэгтэй Аймгийн онцгой байдлын газрын дарга З.Баттулга нь Онцгой байдлын хэлтэст дадлага хийж байсан цагдаагийн академийн оюутнуудыг зодож танхайрсан байна. Үүний нэг нь Х гэх 19 настай охин юм.
Дээрх хэрэг 2021 оны дөрөвдүгээр сарын 15-нд болсон бөгөөд цагдаагийн академийн дөрвөн оюутан аймгийн Онцгой байдлын газарт дадлага хийж байхад нь биед нь халдсан гэнэ. Ингээд Х гэх охины Шүүх шинжилгээний дүгнэлт ч гарсан байна.
Бид энэхүү хэргийн талаар Говь-Алтай аймгийн цагдаагийн газраас тодруулахад "Бид хэргийн талаар мэдээлэл өгөх учиргүй. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруул" гэсэн юм. Ингээд ЦЕГ-аас тодруулахад "Уг хэрэг шалгагдаж байгаа нь үнэн. Шалгалтын ажиллагаа явагдаж байгаа тул дэлгэрэнгүй хэлэх боломжгүй" гэв.
Үүгээр ч зогсохгүй ажлын байран дээрээ хүн зодож, ёс зүйн доголдол гаргасан З.Баттулгыг ОБЕГ-аас ч шалгахаар болжээ. Энэ талаар ОБЕГ-ын дарга, Хошууч генерал Г.Ариунбуянгаас тодруулахад "Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын дарга З.Баттулга хүн зодсон байж болзошгүй гэх мэдээлэл бидэнд ирсэн. Үүний дагуу Дотоод хяналт шалгалт явуулна. Уг нь энэ долоо хоногт шалгах байсан ч цар тахал, хөл хорио тавигдсан учир түр хойшилсон. Ирэх долоо хоногт шалгаж тогтооно. Хэрэв хүн зодож танхайрсан нь тогтоогдвол хариуцлагын асуудал яригдана" гэв.
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.