| | USD/MNT 0₮

"Ард түмнээ хайрлая" намаа эхнэртээ "бэлэглэсэн" Л.Гүндалай АН-аас нэр дэвшихээр нэрээ бүртгүүлэв

Өнөөдөр Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг горилогчид намын дотоод сонгуулийн хороонд материалаа хүргэж бүртгүүллээ. Харин хоёр хуваагдсан АН-аас хэн хэн материалаа хүргүүлэв гэдэг нь ихээхэн анхаарал татаж байгаа. М.Тулгатын АН-д Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Л.Гүндалай, С.Эрдэнэ, АН-ын Бүлгийн дарга, гишүүн Д.Ганбат нар нэрээ өгсөн бол нөгөө талд О.Цогтгэрэлийн талаас өчигдөр элссэн С.Ганбаатар гишүүн, Н.Алтанхуяг, гишүүн асан Х.Тэмүүжин нар нэрээ бүртгүүлжээ.

Дашрамд дуулгахад "Ард түмнээ хайрлая" намын дарга Л.Гүндалай намаа эхнэр Л.Аззаяад "бэлэглэж" өөрөө ийнхүү АН-д элсэж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болов. Харин Дээд шүүх хэд хоногийн өмнө "Ард түмнээ хайрлая" намын даргаар Л.Аззаяаг бүртгэсэн билээ. 

Намаа эхнэртээ "бэлэглэсэн" Л.Гүндалай АН-аас нэр дэвшихээр нэрээ бүртгүүлэв
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.