| | USD/MNT 0₮

Н.Алтанхуяг:МАН-ынхан өрсөлдөж болох хүн болгоныг замаасаа зайлуулж байгаа юм бол би өөрөө орж "алалцъя"

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээр өнөөдөр материалаа АН-ын дотоод сонгуулийн хороонд хүргүүллээ.

Тэрбээр "Өнөөдөр Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ нам дотроо тодруулах сунгааг маргааш явуулах гэж байгаа юм байна. Сунгаанд оролцох хүмүүс бүртгүүлж байгаа юм байна. Сонгуулийн сунгаанд миний бие материалаа хүргүүлж ирлээ. 

Би өчигдөр бодож бодож байгаад самбар дээрээ хэдэн санаа гаргаж хэлсэн юм. Би Х.Баттулга Ерөнхийлөгчийг дахин нэр дэвшинэ гэдэгт итгэлтэй байсан. Уг нь МАН-ын 65 гишүүний санаачилсан Үндсэн хуулийн өөрчлөлтийг болж байна, зөв байна Монголын төрд хэрэгтэй юм байна гэдгийг батамжилсан хүн.Өөрийн эрхийг хасан хамтарч хийгээгүй байх. Цэцээр баахан хууль бус шийдвэр гаргуулж, дахиж хориг болж яваад өчигдөр эцэслэгдлээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулинд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн дахиж нэр дэвшихгүй гэсэн заалт хүчээр оруулж ирээд цэг тавилаа. 

МАН-ынх олонхи байдаг. Дээр нь намын дарга У.Хүрэлсүх нэр дэвших гээд нэг шударга бус юм хийж байна. Өрсөлдөж болох хүн бүхнийг замаасаа зайлуулах ажиллагаа явууллаа. Миний дургүй хүрлээ. Шударга бус юмыг устгамаар байгаа. 

Шударга бусын хонгилыг нураахаар нэлээд их нухлуулсан. Тэр хүнд хэцүү үед хэвлэлийнхэн их дэмжсэн, үнэний дуу хоолой болсон та нарт баярлалаа. Өчигдөр орой бодож байгаад нэр дэвшихээ шийдлээ.

Нэг л зүйлийг харлаа, Ерөнхийлөгч Х.Баттулгыг хүчиндсээр байгаад цэг тавилаа. Тэгээд яах юм, У.Хүрэлсүх ганцаараа явсаар Монгол Улсын Ерөнхийлөгч болоод МАН-ын улс болох юмуу. 

Би 30 жилийн өмнө Их сургуулийн багшаасаа болиод Ардчилсан хувьсгалд оролцож байсан хүний хувьд ийм нийгэм болно гэж бодоогүй. Монголд бий болсон шударга ёсын хонгилыг устгая гэж нэгнээс нь түлхүүрийг нь аваад нөгөөд өгөх биш. Одоо бүр нэг хүнээс аваад нэг намын даргад өгөх тухай бодоо ч үгүй. Бодож байсан юм буруу явж байгаа учраас энэ сонгуульд нэрээ дэвшүүллээ. Шударга бусын хонгилыг устгаж, шударга ёсыг тогтоох хэрэгтэй байна.

Байгалийн баялагийг цөөнх баячууд биш Монголын ард түмэн хүртэх ёстой. Тиймээс өөрөө орж алалцаж үзэлцье гэж бодлоо. 

Ардын намыг 4 жил харлаа, юу ч өөрчлөгдсөнгүй. Зориг байхгүй, зүрх байхгүй, хулчгар, ажил мэдэхгүй, зовлон дундуур явж үзээгүй. Ковидтой энэ үед юу ч хийсэнгүй. 76 хүний QR кодыг гаргаж чадахгүй байгаа хүмүүс яаж 3 сая хүний эрүүл мэндийг хамгаалж чадах юм бэ. 

Ер нь маргаашийн төлөө өмнө нь бодож байсан сэтгэл зүрх улам хүч орлоо. Өөрөө орж алалцая гэж бодлоо. Нэг нам бүх юмаараа, Үндсэн хуулийн цэцэд нөлөөллөө. Энэ бол хэрээс хэтэрч байна. Хоёр шалтгааны улмаас, дээр нь хэтэрхий шударга бусаар Х.Баттулгыг тоглоомоос гаргасан нь дарангуйлал гэж харна" гэлээ.

-Таны хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломж эрх бий юу?

-Би АН-ыг анх үүсгэлцсэн, Ерөнхий нарийн бичгийн даргаар 4 удаа ажиллаж, 6 удаа намын дарга хийсэн. Би намаасаа гарсан шарвасан урвасан зүйл байхгүй. Намайг МАНАН бүлэглэлтэй тэмцсэний төлөө манай намын дарга Эрдэнэ СХД-ийн хүмүүст хэлж байгаад Н.Алтанхуягийг намаас хасах шийдвэр гаргасан. Хасах, гарах өөр тусдаа шийдвэр. Би бол намаасаа гараагүй. Тийм учраас би аргагүй эрхэнд бие дааж нэр дэвшсэн. МАНАН бүлэглэлийн хамаг муу муухайг харж үзэж мэдэрсэн хүн би. Харин намайг УИХ-ын сонгуульд гаргахгүй гэж хийсэн МАНАН-гийн захиалгын ажил. Гэхдээ би зарга хийж явсангүй. Шударга бус зүйлийн төлөө тэмцэнэ. Би намаас гараагүй. Хассан шийдвэр нь худлаа.

-Одоо та АН-ын Бүлгийн гишүүн биш биздээ? 

-Би бүлэгтээ бол ороогүй байгаа. Би ямар уржигдар нэг намаас гараад өөр намд орж байгаа хүн биш биздээ. Бүлэгтээ хэзээ ч орж болно. Харин АН-ын тоглоом дуусах хэрэгтэй байна. 

-АН-ын даргад нэрээ дэвшүүлэх боломж байгаагүй. Хэн таныг хасаад байгаа юм бэ? 

-Манай намынхан хасаагүй. Харин намын хороонд Эрдэнээгийн хүмүүсийн олонхи байсан. Тэд хассан. 

-Танай нам хоёр хуваагдсан байгаа. Намын дарга С.Эрдэнэ. Гэтэл Дээд шүүхээс намын даргыг бүртгэж аваагүй. Сонгуульд яг аль тал нь оролцох эрх үндэслэлтэй юм бэ? 

-Би тэрийг мэдэхгүй шүү дээ. Би намын даргыг зургаан жил хийхдээ намынхан мянга мянган гишүүнтэй ойлголцож эв эеийг хичээж, таван удаагийн сонгуульд ялалт байгуулсан АН-ын дарга би байна. Одоо хоёр хуваагдаад байгаа юм байхгүй. Харин хоёр хуваагаад байгаа нь дахиад нөгөө Ардын намын хийж байгаа ажил юм байна. Хэдэн хүн түр ашиглагдаж байгаа байх. Ерөнхийлөгчийн сонгууль дуусаад ном ёсондоо орох байх. Дахиад шударга бус зүйл хийж байна.

-АН-д элссэн С.Ганбаатарын талаар та ямар бодолтой байна вэ? 

-Ганбаатар бид хоёр Эрдэнэтээс сонгогдсон. Бид хоёрын байр суурь яг адилхан шдээ. Тийм учраас хүч нэмж орж ирж байгаад би баярлаж байна. Ийм цаг үед хоорондоо бид нар маргах биш хожих тухай бодох ёстой. Гэхдээ нэг нам ноёрхох ёсгүй. 

 

 

Би өчигдөр бодож бодож байгаад самбар дээрээ хэдэн санаа гаргаж хэлсэн юм. Би Х.Баттулга Ерөнхийлөгчийг дахин нэр дэвшинэ гэдэгт итгэлтэй байсан. Уг нь МАН-ын 65 гишүүний санаачилсан Үндсэн хуулийн өөрчлөлтийг болж байна, зөв байна Монголын төрд хэрэгтэй юм байна гэдгийг батамжилсан хүн.Өөрийн эрхийг хасан хамтарч хийгээгүй байх. Цэцээр баахан хууль бус шийдвэр гаргуулж, дахиж хориг болж яваад өчигдөр эцэслэгдлээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулинд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн дахиж нэр дэвшихгүй гэсэн заалт хүчээр оруулж ирээд цэг тавилаа.
Улс төр

Сэтгэгдэл (33)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.