| | USD/MNT 0₮

Д.Жаргалсайхан: ХҮН-аас намайг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших санал тавьсан ч би ТАТГАЛЗАЖ байна

Хөдөлмөрийн Үндэсний намаас эдийн засагч Д.Жаргалсайханыг ХҮН-аас нэр дэвшүүлэх саналыг тавьсан. Энэ талаараа Д.Жаргалсайхан өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох боломжгүй гэдгээ хэллээ. Тэрбээр "УИХ-д суудалтай ХҮН-ийн гишүүд төлөөлөл Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд намайг тус намаас нэр дэвших санал тавьсанд талархаж байна. Мөн миний хийж ирсэн нийгмийн ажлыг дэмжиж, надад итгэл үзүүлсэн бүх хүнд талархаж байна. Ардчилсан нийгмийн хөгжил цэцэглэлт нь мэдээлэлтэй, мэдлэгтэй иргэн бүрийн оролцооноос хамаардаг гэдэгт би итгэдэг. Энэхүү итгэл үнэмшлээрээ монголд иргэний нийгмийг бэхжүүлэхийн төлөө олон нийтэд хараат бус дуу хоолой нь байж, сүүлийн 10 гаруй жилийн турш энэ үйл хэрэгт гар бие оролцож ирсэн. Иймд миний бие ХҮН, эвсэл, намайг дэмжсэн хүмүүсийн уриалгыг хүлээж авахын оронд одоо хийж байгаа зүйлээ илүү сайжруулж, нийгмийн ажлаа үргэлжлүүлэх болно. Монгол Улс Үндсэн хуулиараа зургаан жил төр барих Ерөнхийлөгчөө сонгоно. Энэ сонгуульд нэр дэвшигчид шударгаар өрсөлдөх, ард иргэдийг идэвхтэй оролцохыг уриалж байна" гэв.

Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.