| | USD/MNT 0₮

Д.Ганбат: Хоёр сая иргэнд Файзер вакцин авахад ердөө 80 сая ам.доллар болох байжээ

УИХ-ын чуулганаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганбат үг хэлсэн юм. Тэрбээр "Цөөнхийн үгийг сонсож, асуудлаа зөв тодорхойлж, хяналт тавьж ажилладаг төр байсан бол Ардчилсан намын бүлгээс удаа дараа сануулсан, ДЭМБ-д бүртгүүлсэн, 100%-ийн үр дүнтэй Файзер, Модерна зэрэг вакцинаар эхний улиралд багтаан иргэдээ дархлаажуулж, эрсдэл учрахаас өмнө энгийн амьдралд шилжүүлж, Израйль, Сингапур, Шинэ Зеланд зэрэг цөөн хүн амтай зөв бодлоготой орны нэгэн адил оюутан, сурагчид хичээлдээ орж, аж ахуйн нэгжүүд үүдээ нээж, эдийн засаг сэргэх боломж бүрдэх байлаа. Монгол улсад ийм боломж хангалттай байсан. Тодруулбал, Файзер вакциныг 20 ам.доллароор авч 2 сая иргэндээ 2 тунгаар тооцон вакцинжуулахад ердөө 80 сая ам.доллар болох байсныг дахин сануулъя. Гэтэл урдаа барих стратегигүйн улмаас гэнэт гаргасан төлөвлөгөөнүүдийн гайгаар сүүлийн 2 жилд ойролцоогоор 20 орчим их наяд төгрөгийг эрүүл мэндээ хамгаалах, эдийн засгаа сэргээх нэрийдлээр зарцуулаад байгаа нь вакцин худалдан авах төсвөөс 100 дахин их зардлаар түүнээс ч илүү хохиролтой нөхцөл рүү оруулж байгааг хатуу анхааруулж байна.

Бид сонгуулийг, наадмыг хойшлуулж болно, харин цар тахлын үед вакциныг хойшлуулж, тасалдуулж, үйлчилгээг нь үнэгүйдүүлэх нь ард түмнийхээ өмнө хийж буй гэмт хэрэг юм. Цар тахлын үед вакцин бол 1-р асуудал атал тусламжаар, үнэгүй шийдчих гэсэн сэтгэлгээний ядууралтай, харам сэтгэлтэй Засгийн газрын гайгаар хугацаа алдаж, хойшлуулснаас өнөөдөр ганцхан сарын дотор 100 гаруй эрдэнэт хүн амь насаа алдаж, мутацид орсон хувилбар бүртгэгдсэн нь цаашид хяналтаас гарвал нөхцөл байдал хүндэрч, ноцтой хэмжээнд хүрэхээр байгаад гүнээ харамсаж байна.

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс эрх баригчдын эл үйлдлүүдэд дүгнэлт хийж, удаа дараа анхааруулан шаардлага илгээж байсан ч Засгийн газар, УОК асуудалд бодитой, улс суурьтай хандсангүй. Цар тахал дэгдсэнээс хойш нийт 5 удаагийн хөл хорио тогтоож байхад өмнө гаргасан алдаагаа засдаггүй, УОК болон Нийслэлийн онцгой комисс /НОК/ нь нэг баг болж ажилладаггүй, асуудал үүсэнгүүт цар тахалтай нойр хоолгүй, өдөр шөнөгүй тэмцэж буй эмч, эмнэлгийн ажилтнуудыг гүтгэх, хөл хорионы үр дүн муу байгаад иргэдээ буруутгах байдлаар эрх мэдэлтнүүд өөрсдийн нэр хүндээ хамгаалсан, ёс зүйгүй, сөрөг хандлага гаргаж байгааг бид эрс буруушааж байна" гэсэн юм.

Бид сонгуулийг, наадмыг хойшлуулж болно, харин цар тахлын үед вакциныг хойшлуулж, тасалдуулж, үйлчилгээг нь үнэгүйдүүлэх нь ард түмнийхээ өмнө хийж буй гэмт хэрэг юм. Цар тахлын үед вакцин бол 1-р асуудал атал тусламжаар, үнэгүй шийдчих гэсэн сэтгэлгээний ядууралтай, харам сэтгэлтэй Засгийн газрын гайгаар хугацаа алдаж, хойшлуулснаас өнөөдөр ганцхан сарын дотор 100 гаруй эрдэнэт хүн амь насаа алдаж, мутацид орсон хувилбар бүртгэгдсэн нь цаашид хяналтаас гарвал нөхцөл байдал хүндэрч, ноцтой хэмжээнд хүрэхээр байгаад гүнээ харамсаж байна.
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.