| | USD/MNT 0₮

С.Ганбаатар: Би эрх баригчдын ӨВӨРТ ороогүй

МАХН-ын гишүүнчлэлээсээ татгалзаж, Ардчилсан намд элссэн УИХ-ын гишүүн С.Ганбаатар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн сунгаанд хүч үзэхээр материалаа бүрдүүллээ. Тэрбээр "Би эрх баригчдын өвөрт ороогүй. Тавантолгой, Оюутолгой, Эрдэнэт зэрэг байгалийн баялгийг Монголын ард түмэнд буцаан олгож, баялгийн тэгш хуваарилалтыг хийх ёстой гэсэн үзэл баримтлалаасаа хэзээ ч урваж байгаагүй. Тэмцэхээс илүүтэйгээр үр дүн гаргамаар байна. 

Өнөөдөр МАН-ын хүч дутаагүй, харин илүү гарч байгаа. Тэдэнд хяналт дутуу байгаа. 62-ын бүлэг аархаж, даам гарч байгаа өнөө үед би АН-ыг сонголоо. АН-ын хуваагдал, зөрчил удахгүй шийдэгдэнэ. Ерөнхийлөгч гэдэг албан тушаалын мөн чанар нь эрх баригчдад хяналт тавьдаг. Монгол оронд хяналт дутаж, төсөв, тендерийн шахаа их байна. Үүнийг зогсоохын тулд өөрт олдож байгаа бүх бололцоогоо ашиглана.

Би ерөнхийлөгчийн сонгуулийн төлөө энэ сонголтыг хийгээгүй. Богино зайд миний хийсэн сонголт эрсдэлтэй боловч урт хугацаанд  зөв шийдвэр юм.

АН хэдхэн хүний өмч биш. Би ардчиллын төлөө, Монгол Улсын төлөө зүтгэнэ. Над шиг хүмүүсийг баруунд баялгийн эх оронч үзэл бодолтой гэдэг. Би бодлоосоо ухаагүй" гэв.

МАХН-ын гишүүнчлэлээсээ татгалзаж, Ардчилсан намд элссэн УИХ-ын гишүүн С.Ганбаатар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн сунгаанд хүч үзэхээр материалаа бүрдүүллээ. Тэрбээр "Би эрх баригчдын өвөрт ороогүй. Тавантолгой, Оюутолгой, Эрдэнэт зэрэг байгалийн баялгийг Монголын ард түмэнд буцаан олгож, баялгийн тэгш хуваарилалтыг хийх ёстой гэсэн үзэл баримтлалаасаа хэзээ ч урваж байгаагүй. Тэмцэхээс илүүтэйгээр үр дүн гаргамаар байна.
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.