| | USD/MNT 0₮

Энэтхэгээс тусгай үүргийн нислэгээр ирсэн 60 иргэнээс 19-д нь халдвар илэрчээ

Сүүлийн 24 цагийн дотор манай улсад 1356 тохиолдол илэрсний 28 нь зөөвөрлөгдсөн тохиолдол байсныг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Тус тохиолдлуудыг задалж үзбэл,

  • Дөрөвдүгээр сарын 23-нд Сөүл-Улаанбаатарын транзит онгоцоор БНЭУ-аас ирсэн нэг монгол иргэн
  • Дөрөвдүгээр сарын 23-нд Казакстанаас ирсэн монгол 8 иргэн
  • Дөрөвдүгээр сарын 26-ны Энэтхэг-Улаанбаатарын онгоцоор ирсэн энэтхэг 19 иргэнээс тус тус халдвар илэрчээ. Халдвар илэрсэн БНЭУ-ын 19 иргэний 18 нь Дорноговь аймагт, нэг нь Улаанбаатарт тусгаарлагдаж байна. Тэд Дорноговь аймагт Газрын тосны үйлдвэр барихаар ирсэн ажилтнууд аж.
Сүүлийн 24 цагийн дотор манай улсад 1356 тохиолдол илэрсний 28 нь зөөвөрлөгдсөн тохиолдол байсныг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн.
Нийгэм

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.