| | USD/MNT 0₮

Энэтхэг улсад 280 гаруй монгол иргэн байгаа ч тэд эх орондоо ирэх талаар хүсэлт гаргаагүй байна

Энэтхэг улсад коронавирусийн шинэ тохиолдол өдөрт 300 мянга гаруй, нас баралт 2000 гаруй бүртгэгдэж, эмнэлэг нь ачааллаа дийлэхгүй нөхцөл байдал хүндэрч хотууд нь шарилаа чандарлах газаргүй болж хэцүүдсэн. Энэ хүнд үед Энэтхэгт өнөөдрийн байдлаар 280 гаруй иргэн тэнд сурч, ажиллаж амьдарч байна. Тэд эх орондоо ирэх хүсэлтээ одоогоор гаргаагүй байгаа юм байна.

Энэ талаар ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "Монгол Улсаас БНЭУ-д байнга оршин суудаг 800 орчим иргэн байдаг. Эдгээр иргэд нь Энэтхэгийн хийдүүдэд шавилан сууж байгаа ламхай нар. Гэхдээ цар тахал гарснаас хойш зургаан удаагийн нислэгээр 470 орчим иргэнийг эх оронд нь авчирсан. Үүний дийлэнх нь ламхай нар.

Одоо тус улсад нөхцөл байдал хүндэрсэн. Тэнд суугаа Элчин сайдын яамнаас өгсөн мэдээллээр 3-4 хийдэд 280 монгол иргэн сурч байна. Эдгээр иргэд нь одоогоор эх орондоо ирэх хүсэлт ирүүлээгүй" гэлээ. 

Одоо тус улсад халдварын нөхцөл байдал хүндэрсэн. Тэнд суугаа Элчин сайдын яамнаас өгсөн мэдээллээр дөрвөн хийдэд 280 монгол иргэн сурч байна. Эдгээр иргэд нь одоогоор эх орондоо ирэх хүсэлт ирүүлээгүй.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.