| | USD/MNT 0₮

Цар тахлын нөхцөл байдлаас үүдэж тавдугаар сард цэрэг татлага явагдахгүй

Нийслэл болон 20 аймагт халдвар гарч нөхцөл байдал хүнд байгаа. Тэгвэл цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж ирэх сард цэрэг татлагыг зохион байгуулахгүй гэдгийг Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээлжээ. 

Засгийн газрын Лхагва гаригийн хуралдаанаар энэ оны нэгдүгээр ээлжээр хугацаат цэргийн алба хаагч татахгүй байх шийдвэрийг гаргасан юм. Тодруулбал, цэрэг татлагын бүртгэл өнгөрсөн нэгдүгээр сар болон тавдугаар сард багтаан зохион байгуулахаар төлөвлөсөн байсан ч ийнхүү цар тахлын нөхцөл байдлаас болж хойшилж, хэзээ зохион байгуулах нь тодорхойгүй байна. 

Харин өнгөрсөн жил цэрэгт татагдаж албаа хаасан хугацаат цэргийн алба хаагч нар удахгүй халагдах юм байна. 

Цар тахлаас үүдэж тавдугаар сард цэрэг татлага зохион байгуулахгүй
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.