| | USD/MNT 0₮

Нью-Дели-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн энэтхэг иргэдийн 18-аас нь ХАЛДВАР илэрчээ

Дөрөвдүгээр сарын 25-26-нд шилжих шөнө Нью-Дели-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 72 хүн Монголд ирсэн талаар Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлсэн. 

Эдгээр  иргэний 11 нь Монгол Улсын иргэн бол үлдсэн нь Энэтхэг улсын иргэд байсан юм. Шуурхай штабын дарга Ц.Ганзориг мэдээлэл хийхдээ "Тус нислэгээр ирсэн Энэтхэг улсын 60 иргэн нь нарийн мэргэжлийн техник инженерийн ажилчид бөгөөд  Дорноговь аймгийн Алтанширээт суманд газрын тос боловсруулах бүтээн байгуулалтын ажилд оролцохоор ирсэн. Харин Монголын 11 иргэний хувьд Энэтхэгт урт хугацааны туршид эмчилгээ хийлгэж байгаад иржээ. Энэтхэгээс ирсэн ажиллах хүчийг Дорноговь аймгийн Алтанширээт тусгаарласан бөгөөд бүгд вакцины хоёр дахь тунд хамрагдсан,сPCR шинжилгээтэй" гэж хэлсэн. 

Тэгвэл Энэтхэг улсаас ирсэн 60 иргэний 18-аас нь халдвар илэрсэн талаар өнөөдөр ЭМЯ-наас мэдээлэв. Тэдгээр иргэдийн 17 нь Дорноговь аймагт тусгаарлагдаж байгаа бол нэг нь Улаанбаатарт тусгаарлагдаж байгаа гэлээ. Тухайн иргэд бүгд хоёр дахь тундаа хамрагдсан ч ийнхүү халдвар авсан болох нь батлагдсан байна. Өнөөдрийн байдлаар Энэтхэг улсад халдварын нөхцөл байдал хүнд байгаа юм. Тийм газраас ирсэн иргэд халдваргүй байна гэж байхгүй болов уу. 

Нью-Дели-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн энэтхэг иргэдийн 18-аас нь ХАЛДВАР илэрчээ
Нийгэм

Сэтгэгдэл (42)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.