| | USD/MNT 0₮

Салсан найз залуудаа зодуулж хүчирхийлэлд өртсөн эмэгтэйн асуудлыг шалгаж эхэлжээ

Өнгөрсөн шөнө найз залуудаа зодуулж, нүүрэндээ хүнд гэмтэл авсан эмэгтэй цахим орчинд лайв хийсэн байсан. Тодруулбал,  СХД-ийн нутаг дэвсгэрт амьдардаг эмэгтэй шөнө согтуу найз залуудаа зодуулж нүүр хамрандаа хүнд гэмтэл авч, өглөө ГССҮТ-д очиж, мөн Шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулахаар явсан байна. Тэгвэл энэ асуудлыг СХД-ийн цагдаагийн хэлтсээс шалгаж эхэлжээ. Харин архидан согтуурч найз охиноо зодсон залууг цагдаа нар эрүүлжүүлэх байранд хүргэсэн байна.

Хохирогч эмэгтэй "Би найз залуугаасаа салаад удаж байгаа. Өчигдөр манайд ирсэн. Ирэхдээ эрүүл байсан. Гэвч орой архи ууж, намайг элдвээр хэлж доромжилж, эцэстээ ийм болтол нь зодсон. Би гомдолтой байна. Би зодуулах зүйл хийгээгүй, эрүүл байсан. Гэвч яасан гэж намайг ийм болтол гоо сайхныг минь ийм болтол зодож яргачилж байгаа юм бэ. Би олон нийтийн болон аав ээж, найз нөхдийнхөө нүүрийг яаж харах юм.

Манай найз цагдаад мэдэгдсэн. Цагдаа ирсэн хэрнээ инээгээд тамхи татаад байсанд гомдолтой байгаа. Иймэрхүү хүчирхийлэгч нартаа яагаад арга хэмжээ авдаггүй юм. Харгис хэрцгий нийгэм юм бэ. Хэрвээ би шөнө тэр хүнд алуулчихсан бол яах вэ. Тийм учраас баримт гэрч үлдээх гэж би лайв хийсэн нь олон хүний болон найз нөхдийнхөө сэтгэл санааг эмзэглүүлсэн байна" гэж ярьсан юм. 

Салсан найз залуу маань ямар ч шалгаангүйгээр намайг элдвээр хэлж доромжилж, эцэстээ зодож нүүрэнд хүнд гэмтэл учрууллаа.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.