| | USD/MNT 0₮

Вакцины 1, 2 дахь тунгаа хийлгэсэн ч халдвар авна, гэхдээ хөнгөн тусна гэсэн үг

Нийслэлийн хэмжээнд коронавируст халдвараас сэргийлэх вакцины хоёр тунгийн ажил эхэлсэн явагдаж байна. Дархлаажуулалтын хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд маскгүй явж болох уу, хоёр дахь тун бүрэн хамгаалах уу гэсэн асуултыг мэргэжлийн эмч болон ЭМЯ-наас байнга асууж байгаа. Тэгвэл вакцины нэг, хоёрдугаар тунгаа хийлгэсэн ч халдвар авах бүрэн боломжтой. Вакцин 100 хувь хамгаална гэж ойлгож болохгүй юм байна. Өнөөдрийн байдлаар вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн 80 гаруй хүн халдвар авсан гэсэн судалгаа байна.

Тэгвэл АШУҮИС-ийн дэд захирал, анагаах ухааны доктор, профессор Г.Батбаатар "Ковидын 1-р тун, 2-р тунгаа авсан ч халдвар авч болно, вакцин хийлгэсэн бол халдвар авахгүй гэсэн үг биш. Вакцин хийлгэснээр эсрэг биет үүсч вирусын халдвар авсан ч хүндрэхгүй, амь насаа алдах эрсдэлгүй болно гэсэн үг. 1 ба 2-р тунгаа авсан хүмүүст ПиСиАр шинжилгээ хийх, хөл хорио тогтоогоод байх шаардлагагүй. Үр дүнгүй, утга авцалдаагүй менежмент яваад байна. Бид шинжлэх ухаан хөгжсөн үед амьдарч байгаа азтай улс. Гэвч шинжлэх ухаандаа үл итгэдэг азгүй хүмүүс" гэлээ. 

 
 
Ковидын 1-р тун, 2-р тунгаа авсан ч халдвар авч болно, вакцин хийлгэсэн бол халдвар авахгүй гэсэн үг биш. Вакцин хийлгэснээр эсрэг биет үүсч вирусын халдвар авсан ч хүндрэхгүй, амь насаа алдах эрсдэлгүй болно гэсэн үг.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.