| | USD/MNT 0₮

Арчилсан нам өнөөдөр Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээ тодруулна

Ардчилсан намын 4:11 уулзалт өчигдөр болж, тавдугаар сарын 1-нд болох Монгол Улсын Ерөнxийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигчийг тодруулаx цаxим сонгууль болон Улсын дээд шүүхийн шийдвэрийн талаарх тайлбарын талаар мэдээлэл хийсэн билээ. 

Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчийг тодруулах цахим сонгууль энэ сарын 30 буюу өнөөдрөөс эхлэх юм байна. Нэр дэвшигчдийг бүртгэх ажил өнөөдөр 09 цагаас 15 цаг хүртэл явагдах бөгөөд тавдугаар сарын 1-ны 09 цагаас оройн 22 цаг хүртэл санал хураалт явуухаар тов зарласан байна.

АН-ын дэд дарга Ц.Оюундарь “Одоогийн байдлаар Ардчилсан намаас  Ц.Оюунгэрэл, Р.Амаржаргал нар нэр дэвшихээ илэрхийлээд байгаа бөгөөд олон нийтэд сонгуульд өрсөлдөхөө албан ёсоор зарласан. Гэхдээ өнөөдөр 15:00 цаг гэхэд эцсийн байдлаар нэр дэвшигчдийн нэр тодорхой болно" гэсэн юм. 

Тэгвэл нэр дэвшигчид дараах материалыг бүрдүүлэх аж. Үүнд бүрдүүлэх материалын жагсаалт:

  • Нэр дэвшигчийн маягт
  • Ажил албан тушаалаас чөлөөлөгдсөн тухай шийдвэрийн хуулбар
  • Татварын ерөнхий газрын тодорхойлолт
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Нэр дэвшигчийн намтар
  • Төрсний гэрчилгээ
  • Хил хамгаалах байгууллагын тодорхойлолт
  • Харьяат иргэний газрын лавлагаа
  • Ял эдэлж байсан эсэх тодорхойлолт
  • Хөрөнгө орлогын мэдүүлгийн урьдчилсан байдлаар бичгээр өгөх
  • Зураг 2%
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Сонгуулийн зардалд зарцуулсан мөнгөний баримт
  • Зээл төлбөртэй эсэх нь тодорхой байх аж. 

 

Арчилсан нам өнөөдөр Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээ тодруулна
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.