| | USD/MNT 0₮
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан дээр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа ковидын нөхцөл байдалтай холбоотой асуудлаар салбарын сайдуудаас нь хариулт авахыг хүсч асуулт асуулаа.
Тэрбээр "Дэлхий нийтийг түгшээсэн цартахалтай Засгийн газар, төрийн алба хаагчид нүүр тулан ажиллаж байгааг үгүйсгэж болохгүй. Энэ асуудал улстөржих асуудал биш, хэн нэгнийг шүүмжилж болохгүй. Хамтаараа тэмцэж зөв бодлого гаргаж хэрэгжүүлж ард нь гарах ёстой. Өнөөдөр Хуульзүйн сайдаас асуух асуулт байна. Гэвч өөрөө алга. Өнөөдрийн байдлаар хорих ангиудад хоригдсон, баривчлагдсан 200 гаруй хүн халдвар авсан байна. Гэтэл өнөөдөр төр хүний эрхийг хязгаарлачихаад, халдвар авахуулчихаад өвчлүүлчихээд ямар ч хариуцлага хүлээхгүй байна. Үүнийг засаж залруулах доод шатны хүмүүстээ хариуцлага тооцох уу.
Хоёрдугаарт Нийслэлийн зарим газарт ковидоос болж хүнсний дутагдалд орсон айл өрхүүд их байна. Хүнсний үнэ, өргөн хэрэглээний барааны үнэ ч нэмэгдлээ. Энэ асуудалд Хүнс хөдөө аж ахуйн сайд ямар арга хэмжээ авч ажиллах вэ. Хүнс хөдөө аж ахуйн сайд гээд УИХ-ын гишүүдийг харцаараа айлгадаг. Би хариуцлага хүлээнэ гэдэг. Бүх зүйлийг ковид руу чихдэг. Хариуцлага хүлээнэ гэж хэлсэн дээ, гэтэл махны болон хүнсний бүтээгдэхүүний үнэ өслөө. Үүнд ямар тайлбар хийх вэ.
Цар тахлын үед албан үүргээ гүйцэтгэж байгаад халдвар авсан хүмүүст нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгоно гэсэн хууль баталсан. Энэ хууль батлагдснаас хойш даруй 3 сар боллоо энэ хэзээ хэрэгжих хууль вэ" гэж асуулаа.
Хүнс хөдөө аж ахуйн сайд гээд УИХ-ын гишүүдийг харцаараа айлгадаг. Би хариуцлага хүлээнэ гэдэг ч бүх зүйлийг ковид руу чихдэг. Мах, хүнсний бүтээгдэхүүний үнэ өслөө. Үүнд ямар тайлбар хийж ямар хариуцлага хүлээх вэ.