| | USD/MNT 0₮

Т.Аюурсайхан:Х.Баттулгад нэр дэвших боломж олгосныг З.Энхболд өөрчилсөн

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээж авсан УИХ-ын тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн билээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "ҮХЦ-тэй хуйвалдсан гэсэн яриаг хүлээн зөвшөөрөхгүй. Үндсэн хуульд цагаан дээр хараар зөвхөн нэг удаа зургаан жилээр сонгогдоно гэж заасан. Нэг удаа улируулан сонгоно гэсэн заалтыг хассан. Цэц дээр үүнийг өөрөөр тайлбарлуулах гэж нөлөө үзүүлсэн. Энэ Үндсэн хуулийн өөрчлөлтийг Ерөнхийлөгч өөрөө ард түмний өмнө батламжилсан.

Ерөнхийлөгч Х.Баттулгад дахин нэр дэвших боломж олгоё гээд Ерөнхийлөгчтэй холбоотой заалтыг 2025 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлье гэж оруулж ирсэн. Гэтэл ЕТГ-ын дарга З.Энхболд нэн даруй хэрэгжүүлье гэдэг санал тавиад, үүнийг нь Ерөнхийлөгч өөрөө зөвшөөрч батламжилсан" гэлээ. 

Т.Аюурсайхан:Х.Баттулгад нэр дэвших боломж олгосныг З.Энхболд өөрчилсөн
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.