| | USD/MNT 0₮

Архангай аймагт сарлагийн тухай баримт кино хийхээр очсон багийнхан халдвар тараажээ

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 20 аймагт халдвар бүртгэгдсэн байна. Аймгуудад хоногт халдварын тохиолдол нэмэгдэж сүүлийн 24 цагийн байдлаар 149 тохиолдол батлагдаж нийт батлагдсан тохиолдлын тоо 3854 болжээ. Харин Архангай аймгийн зургаан суманд өнөөдрийн байдлаар нийт 299 тохиолдол батлагдаж эмчлэгдэж байна. Өнгөрсөн хоногт хоёр тохиолдол нэмж бүртгэгджээ.

Тус аймгийн Хайрхан суманд сарлагийн тухай баримтат кино хийхээр очсон багийнхнаас халдвар илэрчээ. Мөн албаны ажлаар очсон алба хаагчдын баг бүрэлдэхүүнээс халдвар илэрсэн. Хотоос ирсэн хүмүүс халдварыг зөөвөрлөж авчирсан нь батлагдсан гэх мэдээллийг албаны эх сурвалж өглөө. 

Архангай аймагт сарлагийн тухай баримт кино хийхээр очсон багийнхан халдвар тараажээ
Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.