| | USD/MNT 0₮

АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр Ц.Оюунгэрэл, Р.Амаржаргал нар нэрээ ирүүлээд байна гэв

Ардчилсан нам дотооддоо талцал үүсгэснээс болж хоёр намын дарга сонгогдсон. Гэвч Улсын дээд шүүх намын даргаар сонгогдоод байсан О.Цогтгэрэл, М.Тулгат нарыг аль алиныг нь АН-ын даргаар бүртгэхээс татгалзсан шийдвэрийг гаргасан юм.

Тэгвэл өнөөдөр С.Эрдэнэ даргатай Ардчилсан намын тал Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор мэдээлэл хийлээ. АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуяг хэлэхдээ “Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээ энэ сарын 30-ны өдөр 09:00-15:00 цагийн хооронд бүртгэнэ. Дараа нь хоёр удаа халз мэтгэлцээн зохион байгуулна. Улмаар нийт гишүүд дэмжигчдийн саналаар нэр дэвшигчдээ тодруулна. Одоогоор хоёр нэр дэвшигч нэрээ ирүүлээд байна” гэв.

Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр Ц.Оюунгэрэл, Р.Амаржаргал нар нэрээ ирүүлээд байгаа юм байна.

Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д суудалтай намууд нэр дэвших эрхтэй. Тиймээс хуулийн хүрээнд сонгуульд оролцоно гэдгийг тус намын нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр мэдэгдлээ.

Ардчилсан нам Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээ энэ сарын 30-ны өдөр 09:00-15:00 цагийн хооронд бүртгэнэ. Дараа нь хоёр удаа халз мэтгэлцээн зохион байгуулна. Улмаар нийт гишүүд дэмжигчдийн саналаар нэр дэвшигчдээ тодруулна гэв. Тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр Ц.Оюунгэрэл, Р.Амаржаргал нар нэрээ ирүүлээд байгаа юм байна.
Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.