| | USD/MNT 0₮

МАН, МАХН нэгдэн нийлэх гэрээнд гарын үсэг зурж байна

МАН, МАХН нэгдэх асуудал олон нийтэд тодорхой болоод цөөнгүй хоногийг үдлээ. Хэдийгээр хоёр намын удирдлагууд дорвитой байр суурь илэрхийлээгүй ч “МАН, МАХН нэгдэж байгаа. МАХН-ын дарга Н.Энхбаяр том албан тушаалын тохиролцоо хийсэн” гэх мэдээлэл ч бидэнд ирсэн юм.

Тэгвэл үүнийг батлах мэт Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян "Яг одоо МАН, МАХН нэгдэн нийлэх гэрээнд МАН, МАХН-ын дарга нар гарын үсэг зурж байна" хэмээн мэдэгдэв.

Мөн эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэгдэн орсноор МАХН-ын дарга Н.Энхбаяр Элчин сайдын албан тушаалд, тус намын гишүүд болон Э.Эрдэнэжамъян, Б.Тулга нар сайдын албан тушаалд томилогдохоор тохироо хийсэн байж болзошгүй юм.

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.