Маргаашнаас Завхан аймагт PCR шинжилгээг хийж эхэлнэ
Эрүүл мэндийн яамнаас Завхан аймагт PCR шинжилгээний аппарат олгохоор шийдвэрлэж аппарат, урвалжууд, дагалдах тоног төхөөрөмжүүдийг өчигдөр авч суурилууллаа. Зарим нэмэлт багаж хэрэгслүүдийг аймгаас шийдвэрлэж байна. Аппаратыг суурилуулснаас хойш 24 цагийн дараа шинжилгээ хийх шаардлагатай бөгөөд 4-р сарын 30-ны өдрөөс PCR шинжилгээг аймгийн Нэгдсэн эмнэлэгтээ хийхээр төлөвлөсөн байна.
Харин өнөөдөр Их-Уул, Тосонцэнгэл сумын 360 гаруй иргэний PCR шинжилгээний сорьцыг Хөвсгөл аймаг руу тээвэрлэжээ. Аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Д.Түвшинжаргал 4-р сарын 27, 28-ны өдрүүдэд Тосонцэнгэл, Их-Уул сумдад ажиллах хугацаандаа шуурхай удирдлага, зохион байгуулалтаар хангаж, тодорхой үүрэг чиглэл өглөө.
Аппаратыг суурилуулснаас хойш 24 цагийн дараа шинжилгээ хийх шаардлагатай бөгөөд 4-р сарын 30-ны өдрөөс PCR шинжилгээг аймгийн Нэгдсэн эмнэлэгтээ хийхээр төлөвлөсөн байна.