| | USD/MNT 0₮

Ж.Батсуурь: Үндсэн хуулийн өөрчлөлтийг мушгин гуйвуулж байна

Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг үл зөвшөөрч, УИХ-ын тогтоолд хориг тавьсан талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл уг хоригтой холбогдуулан УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна. Энэ үеэр гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Үндсэн хуулийн Цэц анхнаасаа улс төрийн нөлөөтэй дүгнэлт гаргасан. Одоо Цэцийн их суудлын хуралдаанаар хэлэлцэх боломжийг олгох ёстой. Яагаад гэвэл, одоогийн тогтоолыг биш эх ундагаас нь ярих ёстой. Бага суудлын хуралдаан үргэлжилж байгаад яагаад зогсов. Гэнэт яагаад дунд суудлын хуралдаан болов. Энд оролцсон гурван гишүүн улс төрийн нөлөөллийн дор ажиллаж улс төрийн шинжтэй гаргасан дүгнэлтийг УИХ хүлээж авах ёсгүй. Одоо Цэцэд найдах нэг найдлага байна. УИХ, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваад олонхиороо хуралдах их суудлын хуралдааны дүгнэлтийг харах ёстой. Цэц өөрөө Үндсэн хуулиа зөрчиж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг мушгин гуйвуулсан үйл ажиллагаа түмний нүдний өмнө болж байна. Дахин нягталж үзэх ганц боломж нь Ерөнхийлөгчийн хориг юм.

 
Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг үл зөвшөөрч, УИХ-ын тогтоолд хориг тавьсан талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл уг хоригтой холбогдуулан УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна. Энэ үеэр гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.