| | USD/MNT 0₮

Б.Баатархүү:Урьдчилсан байдлаар сувилагчийг унаж нас барсан гэсэн дүгнэлт хийж болохгүй

Улсын нэгдүгээр төв эмнэлэгт халдварын голомтод ажиллаж байсан сувилагч өнгөрсөн шөнө 6 давхраас унаж нас барсан талаар мэдээлсэн билээ. Тэгвэл энэ харамсалтай хэрэгтэй холбогдуулан ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэл хийсэн юм.  

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү "Урьдчилсан байдлаар унаж нас барсан гэсэн дүгнэлт хийж болохгүй.

СБД-ийн 1-р хорооны нутаг дэвсгэр Нэгдүгээр эмнэлгийн гадна өндрөөс унасан байдалтай хүн нас барсан байна гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс хэргийн газарт бүрэлдэхүүн очиж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.

Амь хохирогч 42 настай Э гэж хүн 6 давхраас унасан байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлт байна, амь насаа алдсан шалтгааныг тогтоох ажиллагаа үргэлжилж байна. Одоогоор нөхцөл байдал тодорхой болоогүй хэргийг шалгаж байгаа, задлан шинжилгээ хийгдэж мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараа тодорхой болно" гэлээ. 

Улсын нэгдүгээр төв эмнэлэгт халдварын голомтод ажиллаж байсан сувилагч өнгөрсөн шөнө 6 давхраас унаж нас барсан талаар мэдээлсэн билээ. Тэгвэл энэ харамсалтай хэрэгтэй холбогдуулан ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэл хийлээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.