| | USD/MNT 0₮

ШУУРХАЙ: Хоногт 1015 хүн халдвар авч, нийт нас баралт 100 ДАВЛАА

Манай улсад хоногт илрэх халдварын тоо, нас баралт буурахгүй байна. Тухайлбал, улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн дотор 1015 хүнээс коронавирусийн халдвар илэрч, 5 хүн нас баржээ. Ингэснээр Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 34,623-д хүрч, нас баралт 102 боллоо. Дээрх батлагдсан тохиолдлуудыг задалбал, Улаанбаатар хотод 864, орон нутагт 149, эмнэлгээс шалтгаалах 1, зөөвөрлөгдсөн 1 тохиолдол тус тус бүртгэгдлээ.

Нас Барсан иргэдийн хувьд 55 настай эрэгтэй, 37 настай эрэгтэй, 89 настай эмэгтэй, 78 настай эмэгтэй, 89 настай эмэгтэй коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.

Манай улсад хоногт илрэх халдварын тоо, нас баралт буурахгүй байна. Тухайлбал, улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн дотор 1015 хүнээс коронавирусийн халдвар илэрч, 5 хүн нас баржээ. Ингэснээр Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 34,623-д хүрч, нас баралт 102 боллоо.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.