| | USD/MNT 0₮

Халдварын голомтод ажиллаж байсан сувилагч өнгөрсөн шөнө цонхоор унаж амиа алджээ

Улсын нэгдүгээр төв эмнэлэгт коронавирусийн халдвартай иргэдтэй хамт тусгаарлагдаж, тэдэнд эмчилгээ хийж байсан сувилагч өнгөрсөн шөнө цонхоор унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.  Харин тус эмнэлгийн удирдлагууд "Энэ хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй. Хуулийн байгууллага шалгаж эхэлсэн" гэжээ.

Нэгдүгээр эмнэлгийн зүүн жигүүрт коронавирусийн халдвартай иргэдийг тусгаарлан эмчилж байгаа юм байна. Талийгаач уржигдар тухайн тасагт ээлж солигдож ирсэн бөгөөд халдвартай хүмүүстэй тусгаарлагдан ажиллаж байжээ. Чухам юунаас болж амиа алдсан бэ гэдгийг хуулийн байгууллага шалгаж тогтооно. 

Хоёр хоногийн өмнө Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Энэ хүнд амаргүй цаг үед жил гаруй хугацаанд халдварын голомтод ажиллаж байгаа эмч сувилагч нар ажлаасаа халшрах, ядрах хам шинж илэрч байна. Тэдэнд амралт хэрэгтэй байна" гэж хэлж байсан. Тэгвэл халдварын голомтод ажиллаж байсан сувилагч ажлаасаа халширч ядарсан байсан уу, өөр асуудал байсан уу гэдгийг хуулийн байгууллага шалгаж тогтооно. 

Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээлэлд "СБД-ийн 1-р хороо “1-р эмнэлгийн зүүн жигүүрийн 6 давхраас хүн унаж нас барлаа” гэсэн мэдээлэл 4-р сарын 29-ны 00:23-д цагдаагийн байгууллагад ирснийг СБД-ийн Цагдаагийн 1-р хэлтэс шалгаж байна. Амь хохирогч тус эмнэлгийн сувилагч ажилтай хүн байсан бөгөөд хэргийн шалгаан нөхцлийг тодруулахаар цагдаагийн байгууллага ажиллаж байна. /1-р эмнэлгийн ковидын эмчилгээний тусгаарлалтын бүсэд ажиллаж байсан сувилагч/ Хэрэг гарсан шалтгаан нөхцлийг цагдаагийн байгууллагаас шалгаж тогтооно" гэлээ. 

Улсын нэгдүгээр төв эмнэлэгт коронавирусийн халдвартай иргэдтэй хамт тусгаарлагдаж, тэдэнд эмчилгээ хийж байсан сувилагч өнгөрсөн шөнө цонхоор унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Нийгэм

Сэтгэгдэл (57)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.