| | USD/MNT 0₮

Хорио цээрийн дэглэм зөрчиж, хурдан морины сунгаа хийсэн иргэдийг хуулийн байгууллагаас шалгаж байна

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг 5–р баг Долоо худаг гэх газарт хүүхэд, том хүн нийлсэн 40 орчим хүн цуглаж морины ажил хийж байна” гэх мэдээллийн дагуу тус аймгийн цагдаагийн газраас томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн дээрх газарт очиж, уралдаан зохион байгуулсан гэх иргэдийг тогтоон шалгаж байна.

Улс, аймгийн Онцгой комиссын шийдвэрээр “Улаан түвшин”-нд шилжүүлсэн хугацааг 2021 оны 05 сарын 08-ны өдрийн 06:00 цаг хүртэл сунгаж, олон нийтийн арга хэмжээг хориглосон байгаа. 

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 57 дугаар тогтоолоор жил бүрийн 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгууллахыг хориглосон.

Дээрх шийдвэрүүдийг зөрчиж хурдан морины сунгаа зохион байгуулсан иргэдэд Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих/, 6.20 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт /Хүүхдийн эрхийг зөрчих/ зааснаар зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байна.

Иймд иргэд та бүхнийг бүх нийтийн бэлэн байдлын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээрийн дэглэмийг зөрчихгүй байхыг цагдаагийн газраас анхааруулж байна.

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг 5–р баг Долоо худаг гэх газарт хүүхэд, том хүн нийлсэн 40 орчим хүн цуглаж морины ажил хийж байна” гэх мэдээллийн дагуу тус аймгийн цагдаагийн газраас томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн дээрх газарт очиж, уралдаан зохион байгуулсан гэх иргэдийг тогтоон шалгаж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.