| | USD/MNT 0₮

Б.Ууганбаяр:Бригадын генерал цол авч байгаагаа үдээс хойш дуулаад баярлаж балмагдаад явж байна

Коронавируст халдварын улмаас олны дунд эчнээ танил болсон Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, Шуурхай штабын дарга байсан, хурандаа Б.Ууганбаярт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Бригадын генерал цол олгохоор шийдвэрлэжээ. Б.Ууганбаяр хурандаагийн хувьд Монгол Улсад цар тахал бүртгэгдэж гарч эхэлсэн цагаас хариуцлагатай ажиллаж, тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийг зочид буудал болон амралтын газар тусгаарлах хувиарлах ажлыг хариуцлагатай хийж гүйцэтгэсэн нэгэн. Бүтэн жил амралтгүй сөхөртлөө ажилласан ч тэрбээр хэдхэн сарын өмнө Шуурхай штабын даргын ажлаа хүлээлгэн өгсөн билээ. Гэхдээ түүнийг өнгөрсөн хугацаанд үүрэгт ажилдаа нэр төртэй хариуцлагатай ажилласан хэмээн ийнхүү Бригадын генерал цолоор шагнаж байгаа нь нүдээ олсон шагнал хэмээн олон нийт ам сайтай байна. 

Ингээд Б.Ууганбаяр хурандаатай утсаар холбогдоход "Ах нь мэдээгүй байлаа. Бригадын генерал цолоор шагнаж байгаа гэдгийг үдээс хойш сонсоод балмагдаж сандраад ажил дээрээ ирлээ. Ийм хүндтэй шагнал авч байгаад баярлалаа. Маш их баярлалаа" гэлээ. 

Онцгой байдлын салбарт ийнхүү шинээр Бригадын генерал цолтон нэгээр нэмэгдэж байна. 

Коронавируст халдварын улмаас олны дунд эчнээ танил болсон Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, Шуурхай штабын дарга байсан, хурандаа Б.Ууганбаярт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Бригадын генерал цол олгохоор шийдвэрлэжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (67)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.