| | USD/MNT 0₮

Сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний 22 баг нэн хүнд хүмүүсийг эмчилж байна

Сүүлийн өдрүүдэд халдварын тархалт эрс нэмэгдэж, улсын болон хувийн хэвшлийн эмнэлгийг дайчлан ашиглаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 28 эмнэлгийн эрчимт эмчилгээний 80, энгийн эмчилгээний 660 ор, аймаг орон нутгийн 24 эмнэлгийн эрчимт эмчилгээний 168, энгийн 3151 ор сул байна.

Коронавирусийн халдвар авч биеийн байдал нь нэн хүндэрсэн иргэдийг эмчлэх зорилгоор сэхээн амьдруулах нарийн мэргэжлийн эмчилгээний 22 багийг ажиллуулж байна.  Болзошгүй үед ашиглах зорилготой  шаардлагатай эмчилгээний  байр савыг бэлтгэж, дэлгэхээр 3 ээлжээр нийт 80 эмч, 180 эмнэлгийн мэргэжилтэн, 45 сувилагч, тусгай мэргэжлийн болон бусад алба хаагч ажиллах тооцоо гарган ажиллаж байна. 

Коронавирусийн халдвар авч биеийн байдал нь нэн хүндэрсэн иргэдийг эмчлэх зорилгоор сэхээн амьдруулах нарийн мэргэжлийн эмчилгээний 22 багийг ажиллуулж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.