| | USD/MNT 0₮

Б.БОЛОРОО: ТЭСГЭЛ АЛДААД ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ РҮҮ МЕССЭЖ БИЧЛЭЭ, ХАРИУ АЛГА

Иргэн Б.Болороо ажлын байран дээрээ амиа алдсан нөхрийнхөө нэр төрийг сэргээлгэж, хэргийг үнэн зөвөөр шалгуулж шийдвэрлүүлэхийн тулд ээжийнхээ хамт төв талбай дээр олон хоног суулт хийсэн билээ. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүнтэй уулзаж "асуудлыг нь шалгаж үзнэ, шийдвэрлэнэ" хэмээн амлаж суултыг нь зогсоосон юм. Гэтэл өнөөдрийг хүртэл асуудал нь шийдвэрлэгдсэнгүй. 

Хэргийг нь цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэхээс өөр мэдээлэл алга. Хэргийг дүүргийн цагдаагийн газраас ерөнхий рүү татуулж шалгаж байгаа гэх. Энэ талаар Б.Болороогоос тодруулахад "Хэрэг шалгагдаж байгаа. Цагдаа нар намайг хэргийн материалын талаар олон нийтэд задруулахгүй байхыг хүссэн. Чиний нөхрийн хэргийг бараг 2 сая иргэн мэдэж байна. Тиймээс хэрэг шалгаж байгаа явцад мэдээлэл цацахгүй байхыг хүссэн" гэв. 

Б.Болороо өөрийн нүүр хуудсандаа “Ерөнхий сайд шаардлагыг маань хүлээж аваад яг 30 хонолоо. Шүүх эмнэлгийн дүгнэлт ч гараагүй байна. Өөрөө анхааралдаа авч байгаа ч гүйцэтгэх албаны хүмүүс түргэн ажиллаж өгөхгүй бол ингээд л мартагдах нь, сунжрах нь. Иймд ХАРИУЦСАН ХҮМҮҮСТ НЬ ДАХИН САНУУЛЖ, АЛЬ БОЛОХ ЯАРАВЧЛУУЛЖ ӨГӨӨЧ ГЭЖ ХҮСМЭЭР БАЙНА.

Худлаа мэдээлэлд нь итгэж нөхрөө гадуур хайж яваад нохойноос ч дор үхлээр өтөж өмхийрүүлж алдсан, Сонгинохайрхан дүүргийн цагдаад итгэн гурван сар амаа үдүүлж суугаад нөхрөө АРХИЧИН МЭТ, АРХИНЫ ХАЛУУНДАА ӨӨРӨӨ ХИЙХ ЁСГҮЙ АЖЛАА ДУРАНДАА ХИЙСЭН мэт нэр зүүлгэх болсон хүнд одоо ХҮЛЭЭЛТ гэх зүйл байхгүй. 30 хоног тэвчлээ. Мэдээж хугацаа шаардагддаг л байх гэхдээ хүлээж суугаа надад хэцүү байна. Тэсгэл алдаад Ерөнхий сайд У.Хүрэлсүх рүү мессиж илгээлээ” гэж бичжээ.

Иргэн Б.Болороо ажлын байран дээрээ амиа алдсан нөхрийнхөө нэр төрийг сэргээлгэж, хэргийг үнэн зөвөөр шалгуулж шийдвэрлүүлэхийн тулд ээжийнхээ хамт төв талбай дээр олон хоног суулт хийсэн билээ. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүнтэй уулзаж "асуудлыг нь шалгаж үзнэ, шийдвэрлэнэ" хэмээн амлаж суултыг нь зогсоосон юм. Гэтэл өнөөдрийг хүртэл асуудал нь шийдвэрлэгдсэнгүй.
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.