| | USD/MNT 0₮

МҮЭХ:Тавдугаар сарын 01-ний дотор НДШ-ийг нэмсэн шийдвэрээ цуцлахыг шаардаж байна

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо болон мэргэжил үйлдвэрлэлийн 14 холбоо хамтран нийгмийн даатгалын шимтгэлийг 2%-аар нэмэгдүүлсэн шийдвэрээ цуцлах шаардлагыг Засгийн газар, УИХ-д хүргүүлж байгаагаа дөрөвдүгээр сарын 6-нд мэдэгдсэн билээ.

Тэгвэл өнөөдөр тус холбооноос НДШ-ийн нэмэгдлийг эсэргүүцсэн тэмцлийн явц, цаг үеийн бусад асуудлаар дахин мэдээлэл хийлээ.

МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар мэдээлэл хийж тэрбээр "Цар тахалтай холбоотой хатуу хөл хорио тогтоод хэд хонож байна. МҮЭ-ийн холбоо эвлэлдэн нэгдсэн хүмүүсийнхээ эрх ашгийг байнга хангах ёстой.

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо хоёрдугаар сарын 1-нээс хойш цахим тэмцлийг эхлүүлж, Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх шийдвэрийг 2022 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл царцаах шаардлагатай гэж үзсэн. Уг саналыг Ерөнхий сайд УИХ-д оруулж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэдгийг мэдэгдсэн боловч ийнхүү хоёрдугаар сарын 25-нд гарсан шийдвэр хэрэгжихгүй өнөөдрийг хүрч байна.

Тавдугаар сарын 1-нд хөдөлмөрчдийн эв санааны нэгдлээ илэрхийлдэг өдөр тохионо. Энэ өдрөөс өмнө НДШ-ийг нэмсэн шийдвэрээ УИХ, Засгийн газар цуцалж, холбогдох хуульд өөрчлөлт оруулахыг шаардаж байна" гэлээ. 

МҮЭХ:Тавдугаар сарын 01-ний дотор НДШ-ийг нэмсэн шийдвэрээ цуцлахыг шаардаж байна
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.