| | USD/MNT 0₮

Дэлгэр сумаас гэр рүүгээ мотоциклтой явсан иргэн осгож нас баржээ

Говь-Алтай аймгийн Дэлгэр сумаас Баянбуурал баг дахь гэр лүүгээ яваад сураггүй болсон иргэн нас барсан байсныг Онцгой байдлын алба хаагчид олж тогтоожээ.  Тэрээр энэ сарын 25-нд өдрийн 12.30 цагт мотоциклтой гарсан бөгөөд сураггүй болсон тухай дуудлага энэ сарын 26-ны 00.40 цагт аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгджээ.

Энэ дагуу эрэн хайх ажиллагааг Онцгой байдлын алба хаагчид болон ар гэрийнхэнтэй нь хамтран зохион байгуулахад өчигдөр Дэлгэр сумаас баруун урд зүгт 50 км-т Хүрэмтийн Амны Огторгоны бууц гэх газраас цогцсыг олсон байна.

Түүний унаж явсан мотоциклыг сумын төвөөс баруун урд зүгт Нар-Уулын худаг гэх газраас энэ сарын 26-нд олсон байна. Тухайн үед цасан шуургатай, цаг агаар тогтворгүй байжээ.

Говь-Алтай аймгийн Дэлгэр сумаас Баянбуурал баг дахь гэр лүүгээ яваад сураггүй болсон иргэн нас барсан байсныг Онцгой байдлын алба хаагчид олж тогтоожээ. Тэрээр энэ сарын 25-нд өдрийн 12.30 цагт мотоциклтой гарсан бөгөөд сураггүй болсон тухай дуудлага энэ сарын 26-ны 00.40 цагт аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгджээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.