| | USD/MNT 0₮

Унгар улсад ковидын халдвараар нас барсан эмэгтэйн нярай 2550 грамм жинтэй болж, эрүүл торниж байна

Энэ сарын 05-нд Монгол эмэгтэй Унгар улсад коронавирусийн халдвараар нас барсан талаар мэдээлсэн билээ. Талийгаач 30 настай бөгөөд нөхрийн хамт тус улсад хөдөлмөр эрхлэхээр очсон ч халдварт өртөж биеийн байдал нь муудаж нас барсан харамсалтай мэдээг тус улсад суугаа Элчин сайд З.Батбаяр өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн билээ.

Талийгаач эмэгтэй долоон сартай жирэмсэн байсан бөгөөд халдварт өртөж биеийн байдал нь огцом муудахад, эмч нар хүүхдийг нь кесарев хагалгаагаар хүүхдийг нь авч Эрчимт эмчилгээний тасагт шилжүүлсэн. Харин эхийнх нь амийг аварч чадаагүй юм. Тэгвэл 1050 жинтэй дутуу төрсөн бяцхан охин Эрчимт эмчилгээнд эрүүл саруул торниж, 2250 грамм жинтэй болжээ. Бяцхан охиныг Будапешт хотын Хейм Пал хүүхдийн эмнэлэгт сувилагч, асрагч нар асарч байна. 

Харин өчигдөр Элчин сайд З.Батбаяр охиныг эргэж очсон талаараа цахим хуудсандаа бичжээ. Тэрбээр "Будапешт хотын Хейм Пал хүүхдийн эмнэлэгийн нэгэн салбар эмнэлэгт хэвтэж буй Монгол Улсын залуухан иргэнээ эргэлээ. 1050 грамм жинтэй байсан охин маань 2550 грамм жинтэй аварга охин болжээ. Эмнэлэгийн асрагч сувилагч нар иргэнийг маань өхөөрдөөд жигтэйхэн. Ёстой "муухай амьтан" асрагчийнхаа өвөр дээр суниаж харагдсан. Эмчлэгч эмчтэй нь ярилцахад "хүнд үе өнгөрсөн, одоо хүүхдийн биеийн байдал хэвийн болж, эмнэлэгээс гаргасан ч болохоор байгаа" гэж хэлж байлаа.

Амьдралд анхны амьсгалаа авахдаа л хагацал зовлон амсаж, хайртай ээжийгээ алдсан ч сайн эмч нар, сайхан сэтгэлтэй сувилагч асрагч нарын буянаар хүн болж эхлээд буй охин маань удахгүй аавыгаа ирэхээр эмнэлэгээс гарч, бидний магнай тэнийх нь дээ. Охин минь чи Амьдрал бэлэглэсэн ээжийнхээ ачийг хариулж, асар их үнээр олдсон энэ амьдралыг хайрлаж, аавдаа ачлалтай, ард түмэндээ ээлтэй сайн хүн, сайн ээж болоорой. Аав нь удахгүй ирнээ" гэж бичжээ. 
 
 
Амьдралд анхны амьсгалаа авахдаа л хагацал зовлон амсаж, хайртай ээжийгээ алдсан ч сайн эмч нар, сайхан сэтгэлтэй сувилагч асрагч нарын буянаар хүн болж эхлээд буй охин маань удахгүй аавыгаа ирэхээр эмнэлэгээс гарч, бидний магнай тэнийх нь дээ. Охин минь чи Амьдрал бэлэглэсэн ээжийнхээ ачийг хариулж, асар их үнээр олдсон энэ амьдралыг хайрлаж, аавдаа ачлалтай, ард түмэндээ ээлтэй сайн хүн, сайн ээж болоорой. Аав нь удахгүй ирнэ.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.