| | USD/MNT 0₮

Энэ хүнд цаг үед Нийтийн дуучдын нэгдсэн холбоо дуучиддаа 100 мянган төгрөгийн тусламж үзүүлжээ

Монголын нийтийн дууны нэгдсэн холбоо байгууллагдаад 16 жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаандаа нийт 111 дуучныг эгнээндээ элсүүлжээ. Хоёр жилийн хугацаанд цар тахлаас болж орлого нь зогссон аж ахуйн нэгж, иргэдийн дунд нийтийн дуучид ч орж байна.

Ковидоос болж ашиг орлогогүй болсон нийтийн дуучиддаа дээрх холбооноос дархлааг нь дэмжих зорилготой 111 дуучинд тус бүр 100 мянган төгрөг өгчээ. Энэ хүнд цаг үед дуучидаа харж үзэж, бага ч болов мөнгөн тусламж үзүүлсэнд дуучид баярлажээ. 

Энэ хүнд цаг үед Нийтийн дуучдын нэгдсэн холбоо дуучиддаа 100 мянган төгрөгийн тусламж үзүүлжээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.