| | USD/MNT 0₮

Коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр нийт 97 хүн нас бараад байна

Сүүлийн 24 цагт коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр 9 хүн нас барж, нийт нас баралт 97 болов. Нас барсан хүмүүсийн хувьд өндөр настай архаг хууч өвчтэй бөгөөд 7 нь эрэгтэй, 2 нь эмэгтэй байна. Эдгээр хүмүүсийн онош батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас баржээ. Сүүлийн 24 цагт хамгийн олон хүн нас барсан тохиолдол бүртгэгдлээ. Цар тахлын улмаас нас барсан хүмүүсийн дундаж нас нь 66. Эдгээр хүний дийлэнх нь эрэгтэйчүүд байна.

Цаашид нас баралт нэмж бүртгэгдэнэ гэдгийг ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Л.Баттөр мэдээлсэн. Тодруулбал, хөл хорионы төгсгөлд оргил үедээ хүрнэ гэсэн. Тиймээс эргэн тойронд битүү тархсан халдвараас хайртай гэр бүл, халуун амиа хамгаалахын тулд халдвар хамгааллын дэглэмээ маш сайн сахиж, маскаа тогтмол зүүж, гараа тогтмол угааж, ариутгал халдваргүйжүүлэлтийг байнга хийж байхыг зөвлөж байна. Мөн олон хөлийн газраас хол байхыг анхааруулав. 

Коронавирусийн халдвараар нийт 97 хүн нас бараад байна
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.