| | USD/MNT 0₮

Энхийг сахиулах ажиллагаанд явуулна гээд бусдаас 3,5-10 сая төгрөг залилсан ЗХЖШ-ын орлогч дарга Ц.Жавх­лан­­баатарын хэргийг хэрэгсэхгүй болгожээ

ЗХЖШ-ын орлогч даргыг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлээд байв

ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч, Зэвсэгт хүчний сахилга, дэг журмыг бэхжүүлэх салбар комиссын дарга, хурандаа Ц.Жавх­лан­­баатарт холбогдох, бусдаас хахууль ав­сан хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхээр бол­сон ч НПГ-ын хяналтын прокурор тогтоол гар­гаж хэрэгсэхгүй болгожээ. Хурандаа Ц.Жавх­лан­баа­тар Хуурай замын цэргийн командлалын хэлтсийн дарга байхдаа бусдаас хахууль авсан, эд хөрөнгө залилсан хэрэгт холбогдон цагдаа, АТГ-ын үүдийг сахих болсон. Түүнийг шалгуулахаар нэгэн ээж АТГ-т ханд­­сан юм. Тодруулбал, “Ц.Жавхланбаатар нь ми­ний хүү Б.Т-ыг энхийг сахиулах ажил­ла­гаанд явуулна хэмээн 2018 оны гу­рав­ду­гаар сарын 23-нд 3.5 сая төгрөг авсан боловч явуулж өгөөгүй тул энэ асуудлыг шалгаж, мөн­гийг минь буцаан олгуулж, хохиролгүй бол­гож өгнө үү” гэсэн утгатай гомдол гаргасан юм билээ. Зэвсэгт хүчний 284 дүгээр ангид алба хааж байсан ахлагч цолтой дээрх залууг ху­­рандаа Ц.Жавхланбаатар Афганистан руу ч, Өм­нөд Суданд ч явуулаагүй учраас ар гэрийн­­хэн нь ийнхүү хандсан байдаг. Үүний да­гуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаад эрүү­­гийн хэрэг үүсгэн иргэн Б.Туулын хамт яллаг­дагчаар татах санал прокурорын байгуул­лагад хоёр удаа хүргүүлж, улмаар 2019 оны аравдугаар сард эрүүгийн хэргийг шүүхэд шил­жүүлэн шийдвэрлүүлэх санал гарган про­­­­ку­рорын хяналтад өгсөн аж. Гэвч про­­­­­ку­рор хэрэгсэхгүй болгосон бөгөөд БХЯ, ЗХЖШ-ын зарим алба хаагч “Хэн нэгний үү­рэг, даалгавраар хээл хахуулийн улайм цайм хэр­­­гийг хэрэгсэхгүй болгосон байх” хэмээн хард­саар байгаа юм.

Хурандаа Ц.Жавхланбаатарын хувьд хууль са­­хиулах байгууллагынханд шалгуулсан то­хиол­­­­дол ганц энэ биш гэд­гийг дээр дурдсан. Түү­­­нийг өм­нө нь Сон­гинохайрхан дүүргийн Цаг­­­­даагийн II хэлтэст Эрүүгийн хуулийн 17.3-т заа­­­сан бус­даас их хэм­жээ­ний мөнгө за­­­­­л­и­лан мэхэл­­сэн хэрэгт шалгасан. Мөн л эн­хийг сахиулах ажиллагаанд явуулж өгнө хэ­мээн 10 сая төгрөг залилан мэхэлсэн байж бол­зошгүй хэмээн цагдаагийнхан шалгаж байхад нь прокурор хэргийг нь татаж хянахаар шилжүүлж аваад хэрэгсэхгүй болгосон гэ­дэг. Өдгөө ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дар­гаар ажиллаж буй түүнд генерал цол ол­го­хоор бол­сон гэх яриа батлан хамгаалах сал­барынхны дунд байна. Хоёр ч удаа эрүүгийн хэ­рэгт хол­богд­сон хүнд цэргийн дээд цол ол­­гохоор болж бай­гаад салбарынхан нь ихэд дур­­­гүйцэж буй юм.

ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч, Зэвсэгт хүчний сахилга, дэг журмыг бэхжүүлэх салбар комиссын дарга, хурандаа Ц.Жавх­лан­­баатарт холбогдох, бусдаас хахууль ав­сан хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхээр бол­сон ч НПГ-ын хяналтын прокурор тогтоол гар­гаж хэрэгсэхгүй болгожээ. Хурандаа Ц.Жавх­лан­баа­тар Хуурай замын цэргийн командлалын хэлтсийн дарга байхдаа бусдаас хахууль авсан, эд хөрөнгө залилсан хэрэгт холбогдон цагдаа, АТГ-ын үүдийг сахих болсон. Түүнийг шалгуулахаар нэгэн ээж АТГ-т ханд­­сан юм. Тодруулбал, “Ц.Жавхланбаатар нь ми­ний хүү Б.Т-ыг энхийг сахиулах ажил­ла­гаанд явуулна хэмээн 2018 оны гу­рав­ду­гаар сарын 23-нд 3.5 сая төгрөг авсан боловч явуулж өгөөгүй тул энэ асуудлыг шалгаж, мөн­гийг минь буцаан олгуулж, хохиролгүй бол­гож өгнө үү” гэсэн утгатай гомдол гаргасан юм билээ. Зэвсэгт хүчний 284 дүгээр ангид алба хааж байсан ахлагч цолтой дээрх залууг ху­­рандаа Ц.Жавхланбаатар Афганистан руу ч, Өм­нөд Суданд ч явуулаагүй учраас ар гэрийн­­хэн нь ийнхүү хандсан байдаг. Үүний да­гуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаад эрүү­­гийн хэрэг үүсгэн иргэн Б.Туулын хамт яллаг­дагчаар татах санал прокурорын байгуул­лагад хоёр удаа хүргүүлж, улмаар 2019 оны аравдугаар сард эрүүгийн хэргийг шүүхэд шил­жүүлэн шийдвэрлүүлэх санал гарган про­­­­ку­рорын хяналтад өгсөн аж. Гэвч про­­­­­ку­рор хэрэгсэхгүй болгосон бөгөөд БХЯ, ЗХЖШ-ын зарим алба хаагч “Хэн нэгний үү­рэг, даалгавраар хээл хахуулийн улайм цайм хэр­­­гийг хэрэгсэхгүй болгосон байх” хэмээн хард­саар байгаа юм.
Нийгэм

Сэтгэгдэл (7)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.