| | USD/MNT 0₮

О.Цогтгэрэл:Дээд шүүхийн шийдвэрээр манай нам сонгуульд оролцож чадахгүй нөхцөл байдал үүслээ

 
Өчигдөр Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан болж Ардчилсан намын үндсэн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, тус намын хувийн хэрэг дэх мэдээлэлд өөрчлөлт оруулах буюу намын даргаар О.Цогтгэрэл, М.Тулгат нарыг тус тус бүртгүүлэх тухай хүсэлтүүдийг хэлэлцсэн.Гэвч Дээд шүүхээс Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-т зааснаар намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргаан гэж үзэж, дээрх хүсэлтүүдийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн юм. Өөрөөр хэлбэл нам дотроо үүссэн асуудлаа нэг тал болгож шийдээгүй учраас ийнхүү аль нэгийг нь намын даргаар бүртгэхгүй гэсэн үг юм. 
Ийнхүү шинээр тодроод байсан М.Тулгат, О.Цогтгэрэл хоёрын хэн ч намын дарга болж чадаагүй. Харин намын дарга С.Эрдэнэ даргын ажлаа үргэлжлүүлэхээр болсон. Тэгвэл дарга ч үгүй, Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох боломжгүй болсон АН-ынхан сандралдаж эхэлжээ. 
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл өчигдөр өөрийн цахим хуудсандаа "АН-ын даргыг бүртгүүлэх хоёр талын хүсэлтийг Дээд шүүх буцаажээ. Энэ шийдвэрийн үр дагавраар манай нам Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож чадахгүй нөхцөл байдал үүслээ. Төрийн сонгуульд оролцож чадах эсэх маань өрсөлдөгч, эрх баригч хүчнээс хамаарах болтлоо хүндэрлээ.
Иймд АН-ын намхан, жижигхэн энэ цэнхэр байран дээрээ, гал голомтондоо Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн амжилттай оролцох талаар зөвлөлдөх уулзалтанд
Майнбаярын Тулгат тэргүүтэй нөхдөө урьж бна. Энэ сарын 28-нд 12:00 цагт яг энэ үед бид “Хувийн эрх ашгаасаа илүү нийтийн эрх ашгаа бодож чадах”, Монгол хүний саруул ухааныг гаргах цаг боллоо, эрхэм журмын нөхдөө" гэж бичжээ. Өнөөдөр М.Тулгат нь О.Цогтгэрэлийн урилгыг хүлээж авч хоорондоо ойлголцож, хуралдах эсэхийг цаг хугацаа харуулах байх. 
О.Цогтгэрэл: АН-ын даргыг бүртгүүлэх хоёр талын хүсэлтийг Дээд шүүх буцаажээ. Энэ шийдвэрийн үр дагавраар манай нам Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож чадахгүй нөхцөл байдал үүслээ. Төрийн сонгуульд оролцож чадах эсэх маань өрсөлдөгч, эрх баригч хүчнээс хамаарах болтлоо хүндэрлээ.
Улс төр

Сэтгэгдэл (10)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.