| | USD/MNT 0₮

Хөл хорио тавигдсаны маргаашнаас ЭЕШ өгөх сурагчдад танхимаар хичээл орж давтлага өгөх боломжийг нь нээнэ

Өнгөрсөн гуравдугаар сарын 01-нд Засгийн газраас арванхоёрдугаар анги төгсөх хүүхдүүд танхимаар давтлага өгч шалгалтад орно гэсэн журмыг гаргасан билээ. Энэ шийдвэр хөдөө орон нутагт хэрэгжээд явж байгаа аж.  Энэ жил 12 анги төгсөх 34 мянган хүүхэд байгаа бөгөөд салбарын яамнаас тэдгээр хүүхдүүдийг ЭЕШ өгөх боломж бололцоог хангана. Гэвч Улаанбаатарт тогтоосон хатуу хөл хориотой холбогдуулаад боломж гарахгүй байгаа талаар сайд Л.Энх-Амгалан ярьжээ.

Гэхдээ Засгийн газрынхаа шийдвэрийг хараад хөл хорио тавигдсан өдрийн маргаашнаас эхэлж танхимаар хичээллэх, шалгалтандаа давтах боломжийг нээж өгнө. Мөн бид 12 дугаар анги төгсөж байгаа хүүхдүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөхөөр болжээ. 

Хөл хорио тавигдсаны маргаашнаас ЭЕШ өгөх сурагчдад танхимаар хичээл орж давтлага өгөх боломжийг нь нээнэ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.