| | USD/MNT 0₮

Дээд шүүх Ард түмнээ хайрлая намын даргаар Л.Гүндалайгийн эхнэр Л.Аззаяаг бүртгэв

Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Ард Түмнээ Хайрлая намын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх тухай хүсэлтийг хэлэлцээд, намын даргаар Л.Аззаяаг бүртгэлээ. Дээд шүүх, энэ оны гуравдугаар сарын 11-ний өдрийн Бага чуулганы хуралдаанаас Л.Аззаяаг намын даргаар сонгосон нь Улс төрийн намын тухай хууль болон тухайн намын дүрмийг зөрчөөгүй хэмээн үзэж, ийнхүү шийдвэрлэжээ.

Ард түмнээ хайрлая намыг УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай байгуулж байсан бол ийнхүү эхнэр Г.Аззаяадаа намын ажлаа хүлээлгэн өгч, дарга болгов. 

 

Дээд шүүх Ард түмнээ хайрлая намын даргаар Л.Гүндалайгийн эхнэр Л.Аззаяаг бүртгэв
Улс төр

Сэтгэгдэл (9)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.