| | USD/MNT 0₮

Ц.Ганзориг:Газрын тос боловсруулах бүтээн байгуулалтын ажилд ажиллахаар ирсэн Энэтхэг иргэдийг Дорноговь аймагт тусгаарласан

Энэ сарын 25-наас 26-нд шилжих шөнө Нью-Дели-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 72 иргэн Монголд ирсэн талаар УОК-ын Шуурхай штабаас мэдээлсэн. Тэдгээр иргэдийн 11 нь Монгол иргэн бол бусад нь Энэтхэг улсын иргэд байгаа юм. Сүүлийн үед Энэтхэг улс коронавирусийн халдварын тархалтаа дийлэхгүй, шарилаа ч устгалд оруулж чадахгүй хүнд нөхцөл байдалд орсон талаар мэдээлэл гараад байгаа. Тэгвэл халдварын голомт болсон тухайн улсаас 60 гаруй иргэн ямар зорилготой ирсэн бэ гэдэг нь ихээхэн анхаарал татаж буй.

Харин эдгээр хүмүүстэй холбоотой асуудлаар өнөөдөр УОК-ын Шуурхай штабаас тайлбар хийсэн юм. Шуурхай штабын дарга Ц.Ганзориг "Тусгай үүргийн нислэгээр Энэтхэг улсын 60 иргэн нь нарийн мэргэжлийн техник инженерийн ажилчид бөгөөд Дорноговь аймгийн Алтанширээт суманд газрын тос  Энэтхэгээс ирсэн ажиллах хүчийг Дорноговь аймгийн Алтанширээт суманд газрын тос боловсруулах бүтээн байгуулалтад ажиллахаар ирсэн. Тэдгээр иргэдийг Алтанширээт суманд  тусгаарласан бөгөөд бүгд писиар шинжилгээтэй вакцины хоёр дахь тундаа хамрагдсан" гэлээ. 

Ц.Ганзориг:Газрын тос боловсруулах бүтээн байгуулалтын ажилд ажиллахаар ирсэн Энэтхэг иргэдийг Дорноговь аймагт тусгаарласан
Нийгэм

Сэтгэгдэл (6)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.