| | USD/MNT 0₮

Хүүхдэд халдварын эмнэлзүйн шинж тэмдэг илрэхгүй байгаа болохоор халдвар тараах нь их байна гэв

Өнөөдрийн байдлаар нийт 5000 гаруй хүүхэд халдвар авч эмнэлэгт болон гэрийн тусгаарлалтад эмчлүүлсэн, мөн эмчлүүлж байна гэсэн статистик тоог Эрүүл мэндийн яамнаас өгсөн. Тодруулбал, хүүхдүүд халдвар авч, тараах нь эрсдэл өндөр байна. Тухайлбал, хүүхдийн тоглоомын талбай дээр тоглож байгаа хүүхдүүд амны хаалтаа зүүхгүй тоглох, хүн хоорондын зай барихгүйгээс болж халдвар тарааж байна гэх.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Манай улсад ковидын халдвар авч батлагдсан нийт хүмүүсийн хувийн 5-ны 1 хувийг хүүхдүүд эзэлж байна. Хүүхдүүдэд ямар нэгэн эмнэлзүйн шинж тэмдэг илрэхгүй, хөнгөн хэлбэрээр өвчилж байгаа нь халдвар тараах эрсдэлтэй бүлэг болоод байгаа. Үүн дээр бид тандалт судалгаа хийж байгаа. Олон улсад 12-16 насны хүүхдэд вакцинжуулалтын туршилт хийгдээд явж байгаа. Манайд ч мөн судалгаа шинжилгээ хийгдэж байгаа" гэв. 

Хүүхдэд халдварын эмнэлзүйн шинж тэмдэг илрэхгүй байгаа болохоор халдвар тараах нь их байна гэв
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.