| | USD/MNT 0₮

Ж.Чинбүрэн:Халдвараас сэргийлэх хоёр нотлогдсон арга бол маск зүүх, хөл хорио тогтоох

Өнөөдрийн Нийгмийн бодлогын байнгын хорооны хурал дээр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн салбарын сайд С.Энхболдод санал хэлж, хэрэгтэй шаардлагатай гэсэн бүхнийг цаг алдахгүй авч хэрэгжүүлэхийг анхааруулав.

Тэрбээр "Энэ хүнд цар тахалтай ЭМЯ, УОК, орон нутаг дүүргүүд тулан ажиллаж байна. Амаргүй хүнд цаг үед ажиллаж байгааг нь ойлгож байна. Гишүүд эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин хангамж үнэмлэмжийн талаар ярьж байгаад баярлалаа. 

Энэ цар тахлыг даван туулсан, давсан нэг ч улс байхгүй. Бид энэ халдвараас сэргийлэх нотлогдсон хоёр л арга байна. Маскаа зүүх мөн хөл хориог тогтоох юм. Хамгийн сонгодог арга бол хөл хорио юм. Хөл хориог сунгасан нь зөв гэж харж байгаа. Мөн хувь хүмүүсийн хариуцлагыг ярих хэрэгтэй. Тиймээс маск зүүх нь халдварыг 30 хувиар бууруулна.

Эрүүл мэндийн салбарт гарч байгаа нэг асуудал бол утаснууд ажиллахгүй, ачаалалтай байна. Уг асуудалд салбарын сайд С.Энхболд онцгой анхаарч ажиллаарай. Вакцинжуулалтын ажил сайн хийгдэж байгаа ч гэсэн вакцин хийлгэхгүй, хийлгээгүй хүмүүсийг түлхүү хамруулах тэднийг уриалах тал дээр анхаарах хэрэгтэй байна.

Гэртээ эмчлүүлж байгаа хүмүүсийн халдвар 10 дахь хоног дээрээ хүндрэх эрсдэлтэй байна. Тийм учраас компьютер томографын шинжилгээ хийх цэгүүдийг нэмэх асуудал. Даатгалаас компьютер томографын өртгийн 70 хувийг чөлөөлсөн шүү дээ. Үүнд сайд маань анхаарч ажиллаарай" гэв. 

Энэ цар тахлыг даван туулсан, давсан нэг ч улс байхгүй. Бид энэ халдвараас сэргийлэх нотлогдсон хоёр л арга байна. Маскаа зүүх мөн хөл хориог тогтоох юм. Хамгийн сонгодог арга бол хөл хорио. Тиймээс хөл хориог сунгасан нь зөв гэж харж байгаа. Мөн хувь хүмүүсийн хариуцлагыг ярих хэрэгтэй. Тиймээс маск зүүх нь халдварыг 30 хувиар бууруулна
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.