| | USD/MNT 0₮

Эмэгтэйчүүдийн хорих ангид халдвар гарч 50 гаруй хүн халдварт өртжээ

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар халдварын дэгдэлттэй холбогдуулан эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдал, эмчилгээ, хүний нөөцийн хүрэлцээ, вакцинжуулалтын хангалт, нийлүүлэлтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсч, асуултад хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа "Эмэгтэйчүүдийн хорих анги дээр халдвар гарч 50 хувь нь өвчилсөн гэсэн. Зарим нярай ээжтэйгээ хамт байдаг. Нярай хүүхдүүдийн талаар мэдээлэл байна уу" гэхэд 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Хорих ангиудын эрүүл мэндийн ажилчидтай холбогдож байгаа. Мөн ХӨСҮТ-ээс баг ажиллаж, эмчилгээ, оношилгоог хийдэг. Нярай хүүхдүүдүүд болон жирэмсэн эхчүүдийг Эх нялхаст хүлээн авах ор бэлдсэн, тэндээ хэвтэн эмчлүүлж байгаа" гэлээ. 

Эмэгтэйчүүдийн хорих ангид халдвар гарч 50 гаруй хүн халдварт өртжээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.