| | USD/MNT 0₮

Унадаг дугуй, явган хүний замыг автомашины зогсоол болгон ашиглаж байгаа “Оргил” худалдааны төвийн маргааныг УДШ хэлэлцэнэ

'Оргил' худалдааны төв газар эзэмших эрхийн гэрчилгээнээс хэтрүүлж газар ашиглаад удаж байгаа талаар өнгөрсөн өвөл хэвлэлүүд онцолж байв. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын “Камдер” ХХК-ны эзэмшилд байдаг “Оргил” худалдааны төвтэй нийтийн эзэмшлийн зам, газар чөлөөлөх асуудлаар хуульч А.Базар маргаан үүсгээд буй. Уг шүүхийн маргаан маргааш буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 28-ны 10.00 цагт Улсын Дээд шүүх дээр товлогджээ. Уг хурлаар Home plaza-гаас урагш буюу шинэ гүүрний урдах Оргил худалдааны төв явган хүний зам болон унадаг дугуйн замыг автомашины зогсоол болгож ашигласныг чөлөөлөх эсэхийг шийдвэрлэнэ. Учир нь тус газар нь явган хүний зам байх ёстой бөгөөд худалдааны төвийн эзэмшил газарт хамааралгүй учраас чөлөөлж өгөхийг хуульч А.Базар тавьжээ.

Түүний ярилцлагад дурдсанаар “Оргил” худалдааны төв газар эзэмших эрхийн гэрчилгээнээс хэтрүүлж газар ашиглаж буй тухай, энэ нь хөдөлгөөний аюулгүй байдлыг алдагдуулж буй тухай, тухайн компани зам сүйтгэсэн тухай Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Газар зохион байгуулалтын алба, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар гээд төрийн байгууллагуудын дүгнэлт, шийдвэрүүд байдаг аж. Иймд Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зохих зөвшөөрөлгүйгээр газар ашиглаж буй этгээдэд Засаг дарга газар чөлөөлөх мэдэгдэл өгөх, мэдэгдэлд заасан хугацаанд чөлөөлөөгүй бол цагдаагийн байгууллагаар чөлөөлүүлэх арга хэмжээ авах тухай заасан байна.

'Оргил' худалдааны төв газар эзэмших эрхийн гэрчилгээнээс хэтрүүлж газар ашиглаад удаж байгаа талаар өнгөрсөн өвөл хэвлэлүүд онцолж байв. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын “Камдер” ХХК-ны эзэмшилд байдаг “Оргил” худалдааны төвтэй нийтийн эзэмшлийн зам, газар чөлөөлөх асуудлаар хуульч А.Базар маргаан үүсгээд буй. Уг шүүхийн маргаан маргааш буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 28-ны 10.00 цагт Улсын Дээд шүүх дээр товлогджээ. Уг хурлаар Home plaza-гаас урагш буюу шинэ гүүрний урдах Оргил худалдааны төв явган хүний зам болон унадаг дугуйн замыг автомашины зогсоол болгож ашигласныг чөлөөлөх эсэхийг шийдвэрлэнэ. Учир нь тус газар нь явган хүний зам байх ёстой бөгөөд худалдааны төвийн эзэмшил газарт хамааралгүй учраас чөлөөлж өгөхийг хуульч А.Базар тавьжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (7)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.