| | USD/MNT 0₮

Жижиг, дунд бизнес эрхлэгчид 214 сургалтыг цахимаар үнэ төлбөргүй сурах боломжтой боллоо

Цартахлын улмаас бизнес эрхлэгчдэд олон гэнэтийн, урьдчилан таамаглаагүй нөхцөл байдалд дасан зохицож ажиллах хэрэгтэй болоод байгаа билээ. 

Эдгээр тулгамдаад буй хүндрэлүүдэд дэмжлэг болгон Европын Холбооны санхүүжилттэйгээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар, ЕСБХБ хамтран Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулан  17 багц сэдвийн хүрээнд 214 сургалтыг цахимаар сурах боломжтой болгож байгааг дуулгахад таатай байна.

Энэхүү арга хэмжээний нээлт өнөөдөр цахимаар боллоо. Арга хэмжээний нээлтэд ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, ЖДҮ-ийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, тус газрын БМНЦҮХ-ийн дарга Д.Болормаа, Европын холбооноос Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газрын дэд тэргүүн ноён МаркоФери, Европын сэргээн босголт хөгжлийн банкны ЖДҮ-ийн санхүүжилт, хөгжлийн группийн бүс нутгийн тэргүүн, дэд захирал НодираМансурова, Европын сэргээн босголт хөгжлийн банкны ЖДҮ-ийн санхүүжилт, хөгжлийн группийн ЖДҮ бизнес зөвлөх үйлчилгээний тэргүүлэх менежер С.Байгалмаа, Монголспот Медиа студи, төслийн удирдагч Б.Энхтуяа болон албаны бусад хүмүүс байлцлаа.

Арга хэмжээг ХХААХҮЯ-ны ТНБД Т.Жамбалцэрэн нээж үг хэллээ. Тэрээр бидний зүгээс тавьсан хүсэлтийг хүлээн авч санхүүгийн дэмжлэг үзүүлсэн ЕСБХ-ийн банкны хамт олон болон Б.Энхтуяа консалтингийн хамт олонд талархлаа илэрхийлье! Та бүхний хамтын ажиллагааны үр дүнд ЖДҮ, үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан бизнесийн үйл ажиллагаагаа амжилттай эхлүүлэх, өдөр тутмын үйл ажиллагаандаа идэвхтэй оролцуулах мэдээ мэдээллийг агуулсан видео сургалтуудыг өнөөдөр албан ёсоор хүлээлгэн өгч цахим сургалтын ажиллагаагаа нээж байна. Дэлхий дахинд тархаад буй цар тахлын энэ үед цахим сайтад байршуулсан сургалтуудад бүрэн хамрагдаж судалсны үр дүнд сертификатаар баталгаажуулж авах давуу тал сургалтын үр дүнг бий болгож байна. Цахим сургалтаар дамжуулан жижиг, дунд бизнестээ болон Монгол улсын эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна. Ингээд арга хэмжээнд оролцож буй бүх хүмүүст ажлын амжилт хүсье” гэв.

Мөн ЖДҮ-ийн газрын дарга Я.Эрдэнэсайхан “Юуны өмнө хамтран ажилласан та бүхэндээ баярлалаа. Монгол улсад анх удаа ЖДҮ-ийн салбарт 17 багц сэдвийн хүрээнд 214 зөвлөмж бүхий 24 цагийн цахим сургалт бэлэн боллоо. Цогц, үнэ төлбөргүй сертификаттай болсноороо давуу талтай. Манай байгууллага ЕХСББ-тай хэд хэдэн төсөлд хамтарч ажиллаж байгаа.

Монголын ЖДҮэрхлэгчид өнөөдрийг хүртэл бэлчээрээрээ явж, өөрөөрөө бойжиж ирлээ. Үүнийг өөрчилж, шинжлэх ухаанч, өрсөлдөх чадвартай, дэлхийн хэмжээний ЖДҮ гаргаж ирэхийн тулд ул суурьтай бойжуулах ёстой юм байна. Гаднын зах зээлд гаргах суурь үндэс нь энэ сургалттай танилцах явдал юм. Өнөөдөр энэхүү арга хэмжээнд 90 гаруй байгууллагын төлөөлөл оролцож байна. Бүгд энэ сургалтыг хэрэгтэй хүмүүст нь хүргэх тал дээр хамтарч ажиллая. Өөр өөрсдийн сувгаар ЖДҮ эрхлэгчдэдээ хүргэе. Эцэст нь хэлэхэд бүтээсэн үйлдвэрлэсэн улс л хөгждөг. Улс орноо хөгжүүлэхийн тулд хамтдаа хичээе” хэмээв.

Дашрамд дуулгахад, эдгээр сургалтууд нь нийт 17 сэдвийн хүрээнд Жижиг, дунд бизнес эрхлэгчдэдЗасгийн газраас хэрэгжүүлж буй дүрэм журмууд болох Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлого, ЖДҮХСангийн зээл, Зээлийн Батлан Даалтын үйлчилгээний тухай, Бүтээгдэхүүний тохирлын үнэлгээ, Хоршооны төрөл, давуу тал зэрэг сэдвээр мэдээлэл авах боломжтой. Мөн бизнест түгээмэл тулгардаг асуудлууд болох Санхүү, стратеги төлөвлөлт, Маркетинг, Хүний нөөцийн менежмент, Эрсдэл , хямралын үеийн менежмент зэрэг олон сэдвээр мэдлэгээ тэлэхийн зэрэгцээ хэрэгжүүлж болохуйц олон санааг авах болно.  

Цартахлын улмаас бизнес эрхлэгчдэд олон гэнэтийн, урьдчилан таамаглаагүй нөхцөл байдалд дасан зохицож ажиллах хэрэгтэй болоод байгаа билээ.
Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.