| | USD/MNT 0₮

Коронавирусийн халдвараар гэртээ нас барсан 12 тохиолдол бүртгэгджээ

Монгол Улсад коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барсан тохиодол өнөөдрийн байдлаар 88 болсон байна. Өнгөрсөн хоногт гэхэд найман тохиолдол бүртгэгдсэн байна.

Гэрээр эмчлүүлж байгаа иргэдийн эмнэлэгт авч эмчлэхийн тулд орны тоог нэмэгдүүлж, тодорхой зохион байгуулалт хийсэн байгаа юм. Учир нь гэртээ амархан хүндэрч нас барах тохиолдол бүртгэгдээд байсан. Харин ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа "Сүүлийн үед гэртээ нас барах тохиолдол бүртгэгдээгүй. Харин өнгөрсөн хугацаанд гэртээ нас барсан 12 тохиолдол бүртгэгдсэн байсан. Нийт нас барсан иргэдийн 20 хувь нь эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан гэсэн үг" гэв. 

Коронавирусийн халдвараар гэртээ нас барсан 12 тохиолдол бүртгэгджээ
Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.